in

Тайзныхаа дүр төрхтэй огт адилгүй 10 алдартан

Ихэнх одууд тайзны амьдрал болон бодит амьдрал хоёрын хооронд тодорхой заагтай байхыг хүсдэг. Тэд олны өмнө этгээд хувцастай гарч ирэхдээ хүмүүсийн анхаарлыг маш их татдаг. Ихэнх тохиолдолд тэдний шүтээнүүд ямар харагддагийг зөвхөн хамгийн том шүтэн бишрэгчид л мэддэг гэхэд хилсдэхгүй.

Ингээд олон сая хүмүүсийн шүтэн биширдэг ямар ямар алдартнууд тайзны дүр төрхөөсөө тэс өөр байдгийг сонирхоцгооё.

1. Ники Минаж

Америкийн алдарт хип хоп дуучин Никки Минаж үргэлж хувцаслалтандаа маш нарийн анхаардаг бөгөөд ил задгай хувцаслалтаараа олныг гайхшруулдаг. Бодит амьдрал дээр тэрээр энгийн хувцасыг илүүд үздэг ч тод дүр төрхөөрөө хүмүүсийн анхаарлыг татаж чаддаг.

2. Кэти Перри

Кэти Перри хамгийн алдартай поп дуучдын нэг билээ. Тэрээр эгэл жирийн бүжгийн дуунуудаараа алдартай болсон юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Перри тайзны хувцас сонгохдоо даруухан болсон ч сэтгэл татам хэвээр байна. Дуучин энгийн амьдралдаа илүү практик хувцасыг сонгодог бөгөөд хүмүүс түүнийг будаггүй харахвий гэхээс тэрээр огт айдаггүй гэнэ.

3. Леди Гага

2008 онд хүн бүр эксцентрик гэдэг үгийг дуучин Леди Гагатай холбож эхэлсэн билээ. Түүний өмссөн шинэ хувцас болгон хүн бүрийг гайхшруулж “Яаж ийм зүйлийг бүтээж чадаж байна аа?” гэж уулга алддаг байв. Харин өнөөдөр түүний дүр төрх тийм ч галзуу биш болжээ. Бодит амьдрал дээр олон хүн дундаас Леди Гагаг олж харна гэдэг үнэхээр хэцүү. Учир нь тэр тоглолт хийх шаардлагагүй өдрүүдэд спортын хувцас өмсөхийг илүүд үздэг аж.

4. Майли Сайрус

Майли Сайрус 2014 , 2015 онд хийсэн сүүлийн 2 аялан тоглолтынхоо үеэр түүний амьд тоглолтыг үзсэн хүн бүрийг хувцаслалтаараа гайхшруулж чадсан юм. Зарим нь түүний бүтээлч байдалд үнэхээр дуртай байсан бол зарим нь түүний санааг хэтэрхий бүдүүлэг, хэтрүүлсэн гэж боддог байв. Гэсэн хэдий ч Майли өдөр тутмын амьдралдаа тэс өөр харагддаг. Тэрээр спорт болон энгийн хувцас өмсөх дуртай.

5. Элтон Жон

Их Британийн дуучин Элтон Жон үргэлж гялтгар, тод хувцас болон тусгай хэрэгслүүд ашиглах дуртай. Харин тэрээр тоглолт хийх шаардлагагүй өдрүүдэд ихэвчлэн спорт хувцас өмсдөг. Өөрчлөгдөөгүй цорын ганц зүйл бол түүний нарны шил юм .

6. Жейсон Момоа

“Хаадын тоглоом” кинонд Хал Дрогогийн дүрийг бүтээсэн Жейсон Момоа дэлгэцэн дээр үнэхээр чанга бөгөөд хүчирхэг эр шиг харагддаг. Гэхдээ яг үнэндээ Момоа эелдэг зөөлөн хүн юм. Тэрээр буддын шашин шүтдэг бөгөөд оюун санааны мэдлэг олж авахын тулд ихэвчлэн аялах дуртай гэнэ.

7. Мадонна

Мадонна авъяас чадвараараа төдийгүй шоуныхаа үеэр өмсдөг хувцасныхаа ачаар алдартай болсон дуучин юм. Жишээ нь тэрээр 2018 онд Met Gala арга хэмжээнд оролцож, нүүрээ бүрхсэн хар гивлүүртэй титэм өмссөн байв. Олон нийтийн амьдралаас гадуур Мадонна инди хувцас өмсдөг бөгөөд нүүр будалт төдийлөн хэрэглэдэггүй.

8. Сача Барон Коэн

Сача Барон Коэн бол өнөө цагийн хамгийн учир битүүлэг жүжигчдийн нэг юм. Тэрээр кинондоо бүтээсэн дүрээрээ олон нийтийг үргэлж гайхшруулж байдаг. Гэвч тэр ердийн амьдралдаа маш сайн нөхөр, халамжтай аав юм.

9. Кеша

Алдарт поп дуучин Кеша бүх тоглолтондоо тод хувцсаа байнга өмсдөг. Гэхдээ жирийн өдрүүдэд тэрээр спорт хувцасыг илүүд үздэг байна.

10. Чер

Шерийн карьер 50 гаруй жил хүчтэй үргэлжилж байна. Энэ урт хугацааны туршид поп дуучин хамгийн сэтгэл хөдөлгөм алдартнуудын нэг хэвээр байсаар байна. Хүмүүс түүнд зүгээр л хайртай! Гэхдээ түүний шоунууд дахь бүх галзуурлаас үл хамаарч тэрээр ердийн амьдралдаа маш энгийн нэгэн юм. Тэрээр сүлжмэл малгай өмсөх дуртай.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.