in

ХөөрхөнХөөрхөн Ха хаХа ха БурууБуруу Зөв, ГоёЗөв, Гоё ГайхмаарГайхмаар Арай ч дээАрай ч дээ

Оддын халуухан бие хамгаалагчид

Алдар нэртэй байх нэг талаар сайхан ч гэлээ, нэг талаар аюул эрсдэл өндөртэй. Тийм ч учраас тэд үргэлж бие хамгаалагчид дагуулж явдаг бөгөөд өөрсдийн амь насаа тэдэнд даатгадаг гэсэн үг. Харин бие хамгаалагч гэхээр таны төсөөлөлд ямар хүн бууж ирж байна вэ? Мэдээж том биетэй, хүчирхэг эрэгтэй хүн байх болов уу. Гэхдээ хэн ч тэднийг ийм халуухан залуус байх юм гэж төсөөлөөгүй болов уу. Ингээд хамтдаа алдартнуудын халуухан бие хамгаалагчидтай танилцъя.

Карди Бигийн бие хамгаалагч

Алдарт реппер бүсгүйн бие хамгаалагчийг Прайс гэдэг бөгөөд тэрээр Кардигаас илүүтэй олны анхаарлыг татаж байсан гэвэл та итгэх үү? Хүн бүр халуухан бие хамгаалагчийг гайхан асууж байсан бөгөөд залуу тэр дороо л инстаграм хуудаснаа 15 мянган дагагчтай болсон юм.

Жастин Биберийн бие хамгаалагч

Түүний нэрийг Майкл Арена гэдэг бөгөөд Жастин Биберийн бие хамгаалагчдын багийн ахлагч юм. Тэрээр дуучин залуутай дотно харилцаатай төдийгүй тэд сошиал орчинд үүнийгээ ч ил гаргадаг.

Карл Лагерфельдийн бие хамгаалагч

Chanel загварын ордны захирал Карл Лагерфельдийн бие хамгаалагчийг Себастьян Жондо гэдэг бөгөөд тэрээр 44 настай. Тэрээр 20 жилийн турш алдартай загвар зохион бүтээгчийн бие хамгаалагчаар ажилласан байна.

Парис Хилтоны бие хамгаалагч

Түүний бие хамгаалагчийн багт нийт 6 хүн багтдаг. Мэдээж түүнийг дагалдан явах залуус хүчтэй, чадварлаг байхаас гадна халуухан байдаг. Парис хамгаалагчдаа байнга сольдог бөгөөд хамгийн сонирхолтой нь түүний хамгаалагч залуус үргэлж халуухан, царайлаг байдаг нь олны анхаарлыг илүүтэй татдаг.

Кейт Холмесийн бие хамгаалагч

2012 онд Том Крузээс салсны дараа Кэйт Холмес бие хамгаалагч, жолоочоо сольсон бөгөөд учир нь өмнөх баг жүжигчний экс нөхөрт ажилладаг байжээ. Харин түүний шинээр авсан бие хамгаалагч нь хуучин нөхрөөс нь илүү царайлаг байна гэх яриа газар авч, багагүй шуугиан тариад амжсан билээ.

Хайди Клумын бие хамгаалагч

Хайди Клум 2 жилийн өмнө бие хамгаалагч Мартин Кристенттай танилцаж байжээ. Хүн бүр тэдний хачирхалтай харилцааг гайхаж, босс ажилтанаас амраг хосууд болсонд балмагдаж байв. Гэсэн ч хосуудын харилцаа 2014 онд дуусгавар болж, алдарт загвар өмсөгч бүсгүй шинэ бие хамгаалагч ажилд авах шаардлагатай болсон билээ.

Белла Хадидын бие хамгаалагч

Загвар өмсөгч Белла Хадидын бие хамгаалагч Саймон Ньютон нь үргэлж олны анхаарлыг төвд байсаар ирсэн билээ. Түүний загварлаг байдал, сайхан царай зүс, бие хаа папарацын дуранд багагүй өртсөн. Тиймдээ ч өдгөө тэрээр бие хамгаалагчийн ажлаа орхиж, загварын салбарт хүч үзэж яваа юм.

Кристен Стюартын бие хамгаалагч

2010 оноос хойш алдаршаад байгаа энэхүү бие хамгаалагч нь өөрийн гэсэн фэнүүдтэй, бүр фэйсбүүк, инстаграмд фен хуудастай гээд боддоо.

Кайли Женнерийн бие хамгаалагч

Кардашьян – Женнерийн гэр бүл нь бие хамгаалагчдыг зөвхөн мэргэжлийн чанар төдийгүй гадаад төрхөөр нь сонгодог бололтой. Кайлиг хамгаалдаг халуухан царайлаг Тим Чангийн тухай дэлхий нийтээрээ ярьсаар л байгаа билээ.

Брүклин Бекхамын бие хамгаалагч

Бие хамгаалагч Жастин Риббл 2014 онд Женнифер Лоуренсийн албанд зураг авалтад орох үеэр онлайн сенсаац болсон. Жилийн дараа гэхэд тэрээр Брүклин Бекхэмийн бие хамгаалагчаар ажиллаж эхэлсэн байна. Жастин Нью Жерсигийн хамгийн том дээд сургууль болох Ратгерсийн их сургуулийг эрүүгийн эрх зүйч бакалавр зэрэгтэй төгссөн, АНУ-ын армийн тусгай хүчинд алба хааж байжээ.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.