in

Арай ч дээАрай ч дээ Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн БурууБуруу ГайхмаарГайхмаар Ха хаХа ха

Ирэх долоо хоног хичээллээд сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлнэ

2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, шинжлэх ухааны сайд 8-р сард батлан гаргасан.

Сурагчид сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэж байгаа билээ.

Шинэчлэгдсэн хичээлийн жилийн бүтцийг харвал ерөнхий боловсролын сургуулийн сурагчид

Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.

Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.

Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.

Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.