Энэ сарын 21-ний Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр шинэчлэн тогтоох тогтоолыг баталсан. Тус тогтоолоор тэтгэвэр тогтооход баримтлах цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосноор тэтгэвэр авагчдын тэтгэврийг шинэчлэн бодох, мөн нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 10%-аар нэмэх юм.
Ингэхдээ цалингийн мэдээлэл нь алга болсон 161,000 хүний тэтгэврийг 10%-аар нэмэх бол 486,000 ахмадын тэтгэврийн зөрүү арилж, жигд нэмэгдэнэ хэмээн сайд нар мэдээлж байв.
Тэтгэвэр нь хэрхэн нэмэгдэх тухай мэдээллийг ахмадууд цахимаар шалгах боломжтой аж. Тодруулбал, https://daatguulagch.ndaatgal.mn/ сайтад хандан маргааш /2023.06.28/-аас өөрийн мэдээллийг дэлгэрэнгүйгээр харах боломжтой.
Харин шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах хүсэлтээ ehalamj.mn системд бүртгүүлнэ гэдгийг ХНХЯ-наас хэллээ.