in

Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймгуудын 100 жилийн ой тэмдэглэх хуваарь

Энэ зун 100 жилийн ойн баяр наадмаа Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэнэ.

Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр:

  • Цэцэрлэг Мандал уулын аймаг,
  • Богд хан уулын аймаг,
  • Хантайшир уулын аймаг,
  • Хан Хэнтий уулын аймаг байгуулагджээ.

Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна. Мөн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн:

  • Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 2023 оны долоодугаар сарын 06, 07
  • Булган аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 08, 09, Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тус тус тэмдэглэхийг зөвшөөрлөө.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.