in

Зөв, ГоёЗөв, Гоё Ха хаХа ха ХөөрхөнХөөрхөн

“Араатны хаан арслан” киноны тухай сонирхолтой баримтууд

Хүн бүрийн шимтэн үзэх дуртай байсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Алдартай хүүхэлдэйн киноны ойд зориулж “Walt Disney pictures” киног ахин шинэчилж, кино театруудаар гаргаад байгаа юм. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ тус хүүхэлдэйн киноны тухай хүн бүрийн мэдээд байдаггүй сонирхолтой баримтуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

  • Соривтын нүдний сорви нь “Scarface” киноны гол дүр Тони Монтанагийн сорвитой адилхан болохыг та анзаарч байсан уу?

  • Анх киноны нэрийг өгөх гэж багагүй зүйл болж байжээ. Калахаригийн хаан, Араатны хаан, Ширэнгийн хаан гэхчлэн олон нэрэн дундаас ярилцаж, Ширэнгийн хаан гэх нэрэн дээр тогтоод байсан ч, Арсланг ширэнгэд амьдардаггүйгээс болж, нэрээ “The Lion King” болгон өөрчилсөн байна. Гэхдээ одоо ч Дисней дэлгүүрүүдээр “King of the Jungle” буюу Ширэнгийн хаан гэсэн бичигтэй футволкнууд зарагддаг гэнэ шүү.

  • Анх киног Жорж Скрибнер найруулахаар болж, “National Geographic”-ийн аниметэд хувилбар болгохоор төлөвлөж байсан ч, багийнхан нь дуу хөгжим орсон байлгахыг хүссэн тул тэрээр тус төслөөс татгалзсан байна.
  • Киноны үйл явдал нь арслан болон бабуин сармигчингийн хоорондын дайн тулааны тухай өгүүлэх байсан. Мөн Тимон, Пумбаа нар нь Симбагийн багын найзууд төдийгүй Симба тун ч залхуу, мунхаг дүрийг гаргах байсан гэдэг. Харин сүүлдээ үүнийг өөрчилж, одоо бидний мэддэг үйл явдлаар сольсон аж.

  • Киног бүтээгчид хэлэхдээ Шекспирийн Гамлет, мөн Библийн Иосеф, Мосе нарын түүхээс санаа авч, Араатны хаан арслан киног хийсэн хэмээжээ. Үүнээс гадна Соривтын гавлын ясаар тоглож байгаа хэсэг нь Гамлет жүжгийн Данийн ханхүүгийн үзэгдэлтэй ижилхэн.

  • Үнэн хэрэгтээ хэн ч Араатны хаан арслан киног амжилттай байна гэж бодоогүй. Кинон дээр хамтран ажилсан хүн бүр л айдастай, үүнээс гадна зохиолыг нь хамтран бичэлцсэн хүмүүс ч, бага зэрэг дутуу болчихлоо, үйл явдал нь сэтгэлд хүртэлт болсонгүй гэхчлэн сэтгэл дундуур байсан гэдэг.
  • Араатны хаан арслан бол Диснейн хамгийн их амжилттай, ашиг орлоготой байсан кинонуудын нэг. Олон хүн Араатны хаан арсланг “Покохантис” кинотой эн зэрэгцэж чадахгүй л боловуу хэмээн дүгнэж байсан ч, бокс оффист “Покохантис”-аас 3 дахин их буюу 968 сая долларын ашиг олж чадсан билээ.

  • Киноны гол дүрүүдийн нэр нь Африкаар ямар утга илэрхийлдэг болохыг мэдэх үү? Симба нь арслан, Рафики нь найз, Пумбаа нь тэнэг, Банзай нь нуугдах, Шензи нь соёлжоогүй гэсэн утгатай юм байна. Харин Муфаса нь Кени улс Британид клончлогдохоос өмнөх сүүлчийн хаан байсан гэдэг.

  • Кино бүтээгчид Кени улсад очиж, тухайн улсын байгаль, орчин зэргийг судалж, мөн киноны дүрүүдийг илүү бодитой болгохын тулд амьтдын зан чанарыг ч мөн харж, кинондоо тусгасан байна. Мөн алдарт “Хакуна Матата” гэдэг үгийг Африк улсаас мэдэж авсан аж.

  • Мөн алдарт чулуун хадыг анзаарч харвал, амаа том ангайж, тэнгэр рүү архирч буй арслантай адил санагдана. Зарим хүмүүс үүнийг матар, арслан, баавгай гэхчлэн өөр өөрсдийн саналыг дэвшүүлдэг. Харин танд юутай адилхан харагдаж байна?

  • Муфаса, Соривт хоёр ах дүү байгаагүй. Тэд нэг сүргийн арслангууд боловч, цусан төрлийн холбоо байгаагүй аж. Ердөө л нэгнээ хүндэтгэж, ах дүү хэмээн нэрийддэг байсан ч, Соривт Муфасагийн байр сууринд санаархаж, түүний аминд хүрдэг.

  • Анх Тимон, Пумбаа нар “шавьж идэх” тухай дуу дуулахаар төлөвлөж, дууг нь гаргаад байсан ч, кино бүтээгчид Африкт явж байхад мэдэж авсан “Хакуна Матата” үгийг санаж, Үнсгэлжингийн “Бибиди Бабиди Бү” дуу шиг гэгээлэг дуу хийхээр болсон байна. “Хакуна Матата” дуу төрсөн түүх энэ аж.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.