in

Зөв, ГоёЗөв, Гоё ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн Ха хаХа ха БурууБуруу Арай ч дээАрай ч дээ

Япончууд дэлхийгээс ангид, тасарчихсан амьдралтай хүмүүс гэдгийг батлах 14 зүйл

Япон улс нь техник технологийн дэвшлээр тэргүүлдэг. Тус улсад очиход яг л ирээдүйд айлчилсан мэт сэтгэгдэл төрнө. Нэг ёсондоо үргэлж бусад улс орнуудаас хэдэн алхмын урд байдаг гэсэн үг. Тэгвэл хамтдаа хачирхалтай бүхний өлгий Япон улс нэрийн хуудас болсон технологийн дэвшлийг ашиглаж, өдөр тутмын амьдралаа хэрхэн өөрчилж, яаж амьдарч байгаатай танилцъя.

Өөрөө өөрийгөө байрлуулдаг машин байдаг гэж сонссон. Тэгвэл өөрийгөө байрлуулдаг тавчик байдаг гэдгийг мэдэх үү? Энд тэнд хаягдсан гэрийн шаахай байрлалаа өөрөө олж, эгнээгээ эзэлдэг байна.

Зай хэмнэх үүднээс Токиод давхар зогсоолууд маш түгээмэл болсон.

Цэцэрлэгийн дээвэр дээрх тоглоомын талбай. Ямар ч машин, илүү дутуу хүн, аюул гэж байхгүй.

Энэхүү шар зураас нь харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан нэг төрлийн зам заагч юм.

Японд робот ажилтантай зочид буудлууд олон байдаг. Тус улсад очоод та ихэвчлэн роботтой харилцаж, үйлчилгээ авна.

Хоолны цэсэнд 3D зурагнууд байрлуулсан байдаг. Энэ нь үйлчлүүлэгчдэд илүү тодорхой зургийг харах боломжийг олгоно.

“Novera”-ийн ухаалаг толь. Энэ нь тухайн хүний төрхийг задлан авч үзэн, аль хэсэг нь үзэсгэлэнтэй, стандарт байгааг хэлж өгдөг. Яг л үлгэрт гардаг шидэт тольтой адил байгаа биз.

Тус улс нь зай талбай багатай учир үргэлж зай хэмнэх зүйлсийг зохион бүтээдэг. Токио хотод будааны талбайг газар доор авчирч хөдөө аж ахуйг шийдэх шийдлийг олсон байдаг.

Японд онлайн тоглоом маш түгээмэл байдаг. Хаа таарсан газраа тоглоомоо тоглоход таны шагналыг хаягаар хүргэж өгнө.

Унадаг дугуй унадаг хүмүүс олон байдаг учир Токио хот газар доорх унадаг дугуйны зогсоолууд гаргаж өгсөн

Япончууд футурист хэлбэртэй бас нэг жимс болох пентагон жүржийг гаргаж ирсэн

Японд талийгаач болсон хүмүүсийн дурсгалыг хөндөхгүйгээр орон зайг хэмнэж, өндөр технологийн үзэсгэлэнтэй оршуулгыг нэвтрүүлжээ

Галзуу хулгана мэт харагдах энэхүү гүүр Япон улсад бодитоор оршдог.

Тэд энгийн бус зүйлсийг илүүд үздэг.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.