in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн БурууБуруу Ха хаХа ха ГайхмаарГайхмаар

Хөл болон гуяараа турахад туслах 3 минутын дасгал

Хүн хүний таргалах үйл явц болон хэлбэр өөр байдаг. Зарим хүмүүс зөвхөн дээд хэсгээрээ таргалах бол, зарим нь зөвхөн доод хэсгээрээ таргалдаг. Турахдаа ч мөн адил. Тэгвэл хамгийн хэцүү гэгддэг хөл болон гуяараа турах нууцаас танд хүргэхээр бэлтгэлээ.

Хэрхэн хөлөөрөө турах вэ?

  • Дасгал хийх газар: ор
  • Дасгал хийх хугацаа: 3 минут
  • Хэзээ хийх вэ?: Өглөө сэрсний дараа эсвэл орой унтахын өмнө
  • Давтамж: Өдөр бүр

Гуяны урд хэсэгт анхаарах

Энэхүү дасгал гуяны урд хэсгийн булчинд ачаалал өгч, өөхийг шатаахад гол зорилго оршино.

Байрлал: Дээш харж хэвтэнэ. Хоёр гараа чигээр нь унжуулна. Хөлөө эгц дээш өргөж, 90 хэмийн өнцөг үүсгээрэй. Өвдгөө нугалж болохгүйг анхаар. Хөлийн өлмийг дээш чиглүүлнэ. Тус байрлалаас өвдгөө нэг нэгээр нь ээлжлэн буулгах бөгөөд буцаад анхны байрлалд очно. Гуяны тань урд хэсэгт ачаалал ирж, чангарах ёстойг анхаарч, анзаараарай.

Давтамж: Хөл тус бүртээ 10 удаа

Зөв хийж байгаа эсэхээ мэдэх: Гуя, хөлийн булчин халуу оргино

Анхаарах ёстой зүйл: Хөл дээш цэх байх ёстой. Нэг хөлөө нугалж буулгасан байлаа ч, нөгөө хөл нь цэх дээш байх хэрэгтэй.

Гуяны арын хэсэгт анхаарах

Гуяны арын булчин, өвдөг болон хэвлий хэсэгт үр дүн нь хүрнэ.

Байрлал: Дээш харж хэвтэнэ. Хоёр гараа чигээр нь унжуулна. Хөлөө эгц дээш өргөж, 90 хэмийн өнцөг үүсгээрэй. Өвдгөө нугалж болохгүйг анхаар. Хөлийн өсгийг дээш чиглүүлж, илүү сайн түлхэж өгөөрэй. Тус байрлалаас өвдгөө нэг нэгээр нь ээлжлэн буулгах бөгөөд буцаад анхны байрлалд очно.

Давтамж: Хөл тус бүр дээр 10 удаа

Анхаарах ёстой зүйл: Хөлийн өсгий болон өгзөг ижил хэмд байх ёстой.

Байрлал: Дээш харж хэвтэн, гараа чигээр нь унжуулна. Хоёр хөлөө дээш өргөж, өвдгөө бага зэрэг нугалан, ташуу өнцөг үүсгэнэ. Тус байрлалаас хоёр хөлөө зэрэг удаанаар доошлуулж, буцааж дээшлүүлнэ.

Давтамж: 20 удаа

Зөв хийж байгаа эсэхээ мэдэх: Гуяны арын хэсгийн булчин чангарч, халуу оргино.

Гуяыг бүхэлд нь тураана

Тус дасгал нь гуяны урд болон ард хэсэг, өгзөг болон хэвлий хэсэгт хүрч ажиллана.

Байрлал: Дээш харж хэвтээд, хөлөө дээш өргөөрэй. Ингэхдээ баруун хөлөө зүүн хөл дээгүүрээ давуулж, сөөлжлөөрэй. Одоо тус байрлалаас хоёр хөлөө тэр хэвээр нь зэрэг доошлуулж, өвдгөө нугална. Хоёр өвдгөө хоёр тийш дэлгэж, дасгалаа хийх ба буцаад анхны байрлалд шилжинэ.

Давтамж: Хоёр хөл дээрээ тус бүрт нь 10 удаа хийнэ.

Бонус

Хэрэв таны хөл үргэлж хавагнаад хэцүү байдаг бол амархан аргаар үүнийг шийдвэрлэж болох юм. Хөдөлгөөний дутагдал, үр тохирох гутал өмсөх зэргээс болж, бидний хөл өвдөж, хавагнадаг байна. Нэг ёсондоо амьдралын буруу хэвшил биднийг энэ асуудалтай нүүр тулахад хүргэдэг аж.

  • Алхах: Алхах нь цусны эргэлтийг сайжруулж, хөлний өвдөлтийг намдаахын зэрэгцээ хаванг бууруулах тустай. Хамгийн гол нь хөлд эвтэйхэн гутал сонгож өмсөх ёстойг анхаараарай. Долоо хоногт 3 удаа 30-60 минут алхах хэрэгтэй.
  • Шагайны дасгал: Шагай хэсгээ нугалж, буулган дасгал хийнэ. 20-30 удаагийн давтамжтай хийж, хөлөө хамгаалаарай.
  • Усанд сэлэх, аеробекээр хичээллэх: Усны даралт нь цусны эргэлтийг сайжруулж, хөлний өвдөлтийг намдаана.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.