in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн БурууБуруу

Зуны халуун өдрүүдийг даван гарахад туслах 4 зөвлөмж

Зуны халуун өдрүүд хаяанд иржээ. Хүн болгон зуныг мөрөөсөж, хоног тоолон хүлээж байсан бол, тэдэн дунд халуун өдрүүдээс халширч, хаашаа орноо гэх айдастай хүмүүс ч цөөнгүй байсан биз ээ. Тэгвэл халууныг тэсвэрлэж чаддаггүй хүмүүстээ зориулж, нар шарсан бөгчим өдрүүдийг хэрхэн давах тухай зөвлөмжийг хүргэж байна.

1. Хүйтэн ус бүү уу

Ихэнх хүмүүс халууцвал хүйтэн ус уудаг. Гэвч энэ нь таны амны цангааг бүрэн тайлж чадахгүй бөгөөд хэсэгхэн зуур хөлсийг тань л хатааж чадах юм. Харин үүний оронд чихэргүй цай эсвэл квасс ууж болох юм. Энэ нь ёстой л таны цангааг тайлж, сайхан болгоно.

2. Халуун өдөр гэрээсээ гарч байгаа бол зөөлөн хөдөл

Хэрвээ та халуун өдөр хол замд гарч байгаа бол аль болох зөөлөн аажуу алхаж байхыг анхаараарай. Мөн ойр ойрхон толгойгоо норгож, хөл болон хөлийн шагайгаа хүйтэн усанд дүрж байх хэрэгтэй. Ингэснээр таны халуун өдрийг тэвсэрлэх чадал нэмэгдэж, ямар ч асуудалгүй давж гарч чадна.

3. Хүйтэн цай уу

Бид дээр хүйтэн ус ууж болохгүй гэсэн шүү дээ. Харин та халуун өдөр гарахаар болсон бол хүйтэн цай найруулж авч яваарай. Ялангуяа зөгийн бал, нимгэн, гаатай цай бэлтгэж, мөстэй ууж болох юм. Энэ нь л ёстой таныг сэрүүцүүлэх болно.

4. Сэрүүцүүлэх алчуур

Complimentary welcome wipe

Хэрвээ та Японд очвол, хүмүүс нь кино театрд кино үзэхдээ хүзүүндээ цагаан алчуур зүүсэн байхыг харах болно. Энэ нь тэд халууцахаас сэргийлж буй нэг арга юм. Хүйтэн усаар норгосон цагаан алчуур хүзүүгээ тойруулах зүүх нь өдрийн турш сэрүүн мэдрэмж төрүүлэх аж. Хэрэв алчуур хатвал, ахин норгоод хүзүүндээ зүүгээрэй.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.