in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн БурууБуруу ГайхмаарГайхмаар Ха хаХа ха Арай ч дээАрай ч дээ

Нарийн бэлхүүс, эрүүл нуруутай байхад туслах Япон бүсгүйчүүдийн хийдэг дасгал

Япон бүсгүйчүүд хэзээний л туранхай, жижгэвтэр биетэй нэмээд урт насалдаг. Та тэдний энэ эрүүл амьдралын нууц нь юу гэж бодож байна. Зарим хүмүүс зүгээр л тэднийг азтай, амьдарч буй орчин нөхцөл нь тэднийг удаан амьдруулж, гоолиг, эрүүл байгаа хэмээн тайлбарладаг.

Гэвч энэ нь тэдний тууштай, хөдөлмөрч зан чанартай нь холбоотой аж. Тэднийг туранхай бэлхүүс, эрүүл нуруутай байлгадаг нэгэн дасгалыг та бүхэндээ танилцуулж байна. Үнэхээр энгийн, хялбархан боловч итгэмээргүй үр дүнтэй юм.

Японы нэгэн иогийн багш бүсгүй өөрийн хувийн блог дээрээ тус дасгалыг хуваалцаж, ихэнх Япон бүсгүйчүүд үүнийг хийж, биеийн галбир болон эрүүл мэндээ хадгалж тухай бичсэн байна. Энэ нь тэр даруйдаа дэлхийн бүх орноор тархаж, маш олон бүсгүйн өдөр тутмын дасгал болж хувирсан аж.

Ингээд дасгалаа хийж сурцгаая

Хөлдөө мөрнөөс том хэмжээтэй зай авч сууна. Ингэхдээ таны хөлийн өлмий хэсэг буюу хуруунууд гадагш чиглэсэн байх ёстой. Нугалсан өвдгөн дээрээ гараа тавьж, зурагт үзүүлсэнтэй ижил байрлал аваарай.

Тус байрлалаас баруун мөрөө зүүн тийш эргүүлж, аль болох тэгш байлгахыг хичээгээрэй. Ингэхдээ гараа өвдөгнөөс салгаж болохгүй. Байрлалаа 20 секунд хадгалж, нөгөө талдаа адил хийнэ. Ойролцоогоор 3 минут хийхэд л хангалттай. Үүнээс хэтрүүлж болохгүй.

Энэхүү дасгалыг хийснээр нурууны булчин суларч, бэлхүүсний өөхийг шатаахад онцгой нөлөө үзүүлнэ. Мөн дасгалаа хийж мөрөө эргүүлэхдээ болгоомжтой, зөөлөн байгаарай.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.