in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн БурууБуруу

Хүүхэдтэй ээж аавуудын заавал мэдэх ёстой 6 зүйл

Хүн бүр л бяцхан хүүхдээ эрүүл саруул өсч торниосой гэж хүсдэг. Харин үүний тулд аав ээж нарын хийж өгөх ёстой зүйлс гэж бий. Ялангуяа массаж, иллэг зөв газар нь хийснээр хүүхэд эрүүл чийрэг төдийгүй сэтгэхүйн хувьд ч амар тайван нэгэн болж өсдөг болохыг эмч нар хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл чухам аль хэсэгт нь яаж иллэг хийхийг та бүхэндээ танилцууъя.

Стрессийг тайлахын тулд хөлөнд иллэг хийх

Хүүхэд тань уурлаад, цухалдаад унтахгүй байвал хөлөнд нь хөнгөн иллэг хийж өгөөрэй. Энэ нь хүүхдийн биеийг тайвшруулж, амархан унтуулах болно.

Хэрхэн хийх вэ?:

  • Хүүхдийн хөлийг дулаацуулж, гараараа ул хэсгийг зөөлөн дарж бариарай.
  • Хөнгөн хөлийг дарж, хүүхэд ямар хариу үйлдэл үзүүлэхийг харна.
  • Өдөр бүр хүүхдэдээ ийм төрлийн иллэг хийж өгч байгаарай.

Хүүхдийг сэтгэцийн хувьд эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх

Хүүхдэдээ илүү анхаарал хандуулж, биеийнх нь аль нэг хэсэгт хүрч, тэдэнд гарын илч дулаанаа мэдрүүлж байгаарай. Энэ нь хүүхдийг тайван байхад тусалдаг төдийгүй сэтгэцийн хувьд эрүүл чийрэг өсөхөд нөлөөлнө.

Хүүхдийн сэтгэл судлалын профессор, доктор Жоан Л. Луби “Эхийн хайрыг юутай ч харьцуулашгүй. Тэдэнд хүрч, тэднийг энхрийлэх нь хүний тархинд байдаг Хиппокампус хэмээх аз жаргал болон эерэг дурсамжийг хариуцдаг хэсэгтэй холбогддог. Нэг ёсондоо энэ нь хүүхдийг жаргалтай болгож байгаа хамгийн энгийн хэлбэр. Тиймээс хүүхдээ илүү их тэвэр, хайрла, хайраа мэдрүүл” хэмээжээ.

Хүүхдийг тайвшрахад туслах иллэг

Хүүхдэд өдөр бүр иллэг хийж өгөх нь тэдний тайвшруулж, амраахаас гадна өтгөн хаталтыг эмчилж, гэдэс дүүрэхийг болиулна. Үүнээс гадна хүүхдийн өсөлт хөгжилтөнд онцгой ач холбогдолтой аж.

Хэрхэн хийх вэ?:

  • Хүүхдээ доош нь харуулж хэвтүүлээд, хөлийн хуруунаас эхлэн толгой хүртэл нь хүүхдийн биеийг зөөлөн илнэ.
  • Дээш нь харуулж хэвтүүлээд адил хийнэ.
  • Иллэг хийж байхдаа хүүхдийнхээ нүд рүү харж яриарай. Энэ нь тэднийг тайвшруулж, айх аюулгүй болохыг ойлгуулна.
  • Та энэ иллэгийг хүүхдэдээ өдөрт хэдэн ч удаа хийж өгсөн болно. Мөн үүнийг тостой хамт хийх боломжтой.

Хүүхдээ гэдсэн дээрээ хэвтүүл

Хүүхдээ хэвлий дээрээ хэвтүүлж байгаарай. Энэ нь хүүхдэд хөгжилтэй байгаад зогсохгүй булчинг бэхжүүлэхэд тустай байдаг. Хэрэв та хүүхдээ гэдсэн дээрээ тогтмол хэвтүүлвэл энэ нь түүнийг хурдан сууж, мөлхөж эхлэхэд тусална.

Хэрхэн хийх вэ?:

  • Эхлээд хүүхдээ цээжин хэсэг дээрээ хэвтүүлж байгаарай.
  • Хэсэг хугацааны дараа доошлуулж, гэдсэн дээрээ хэвтүүлж болно.
  • Удалгүй хүүхэд тань ганцаараа хэвтэж, толгойгоо даадаг болсон байх болно. Цээжин дор нь нимгэн дэр тавьж өгч байгаарай.

Хүүхэд яагаад машин суугаад унтдаг вэ?

Машинд суугаад явах нь хүүхдэд бүүвэйн дуу мэт үйлчилдэг бөгөөд энэ нь эхийн хэвлийд байх үеийн хөдөлгөөнтэй адил байдаг аж. Хөгжлийн сэтгэл судлалын мэргэжилтэн Трейси Касселс хэлэхдээ “машины хөдөлгүүр бол хүүхдүүдэд ашигладаг “цагаан чимээ”юм. Эхийн хэвлийд байхад нь сонссон ижил чимээтэй чимээ.”

Уйлах нь зөвхөн өлссөний илрэл биш

Эцэг эхчүүд хүүхдээ уйлахад шууд л өлсөж гэж ойлгоод хооллож эхэлдэг. Эмч нарын үзэж байгаагаар энэ нь хүүхдийн хэт таргалалтад хүргэж болзошгүй ноцтой асуудал юм. Уйлах нь хүүхэд өлсөж байна гэсэн үг биш. Үүний шалтгаан нь биеийн таагүй байдал, бухимдал, айдас гэхчлэн олон зүйл байж болно.

  • Хэрэв та хүүхдээ саяхан хооллосон бол уйлсан тохиолдолд шууд хоол өгөх гэж дайрах бус түүний аргадаж, тоглоод үзээрэй.
  • Хүүхдээ тэвэрч, тэр аюулгүй гэдгийг мэдрүүл.
  • Магадгүй живхийг нь солих цаг болсон байж ч мэднэ.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.