in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар БурууБуруу Арай ч дээАрай ч дээ Ха хаХа ха

Өдрийн турш эрч хүчээр дүүрэн байхын тулд өглөө бүр хийх ёстой 7 дасгал

Та өглөө сэрээд хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Ихэнх хүмүүс ус уугаад, угаалгын өрөө рүүгээ явдаг. Тэгвэл одооноос та сэрсэн даруйдаа бидний таницлуулах дасгалуудыг хийж байгаарай. Энэ нь таны өдрийг зөв болоод эрч хүчээр дүүрэн эхлүүлэхэд туслах юм.

Эрвээхий дасгал

Биеийг тайвшруулж, амраана.

  • Дээш харж хэвтээд хоёр өвдгөө нугалж, хөлийнхөө улыг нийлүүлнэ.
  • Нэг гараа гэдсэн дээрээ, нэг гараа цээжин дээрээ тавиарай.
  • Гүнзгий амьсгаа аваад, хэдэн секунд болсны дараа уужуухан гаргана.
  • 10 удаа давтаж хийгээрэй.

Планк барих

Энэ нь хэвлий, нуруу, мөрийг чангалах цогц үйлчилгээ үзүүлнэ.

  • Суниах байрлал аваад, хоёр гараа нугалж тулна.
  • Таны нуруу, өгзөг, мөр нэг шугамд байх ёстойг анхаар.
  • Байрлалаа 20 секунд хадгална.
  • 30 секунд амраарай.
  • 3 удаа давтан хийнэ.

Жаргалтай хүүхэд дасгал

Энэ нь хөл болон нурууг сунгаж амраана.

  • Дээш харж хэвтэнэ.
  • Хоёр хөлөө дээш өргөж, өвдгөө хагас нугална.
  • Одоо хоёр гараараа хөлөө бариарай.
  • Ингэхдээ хөлөө доош татаж, цээж рүүгээ наана.
  • 5-10 амьсгалд байрлалаа хадгална.

Гүүр дасгал

Биеийн бүхий л хэсгийг сунгана.

  • Дээш харж хэвтээд, хөлөөрөө орон дээрээ гишгэж, өвдгөө нугална.
  • Энэ байрлалаас биеийн доод хэсгийг дээш өргөж, гүүр мэт хэлбэр үүсгэнэ.
  • 30 секунд байрлалаа хадгална.
  • 3 удаа давтаж хийнэ.

Хөлөө өргөх

Хөлөө өргөх нь гэдэс, хэвлийн булчинг бэхжүүлж цусны эргэлтийг сайжруулна.

  • Дээшээ харж хэвтэнэ. Хоёр гар шулуун унжсан байдалтай байна.
  • Баруун хөлөө дээш өргөж, 90 хэмийн өнцөг үүсгэнэ. Байрлалаа хэсэг хадгалаад, аажуухан буулгана.
  • Нөгөө хөл дээрээ адил давтаж хийнэ.
  • Хөл тус бүр дээр 10 удаа хийгээрэй.

Хүзүү, мөрийг сунгах

Бид компьютерийн өмнө олон цагийн өнгөрөөдөг тул хүзүү, мөрөндөө илүү анхаарал тавих хэрэгтэй. Таны мөр, хүзүүг сунгах, амраах хамгийн энгийн дасгал бол 1-р зураг дээр үзүүлсэн шиг нэг гараараа хүзүүгээ барьж, нөгөө гараараа толгойгоо эргүүлэх юм.

  • Цэх суугаад, зүүн гараа толгой давуулж байрлуулна.
  • Тохойгоо нугалж, зүүн гараа доошлуулж, дал хэсэгт аваачна.
  • Одоо баруун гараараа зүүн гарын тохойг татаж, сунгалт хийнэ.
  • 20 секунд байрлалаа хадгалаарай.
  • Гар тус бүр дээр 3 удаа хийнэ.

Тайван амьсгалах

Биеийг бүхэлд нь амрааж, тайвшруулна.

  • Орон дээрээ дээш харж хэвтэнэ.
  • Нүдээ аниад, хамраараа тайван амьсгаа аваарай.
  • Ингээд хэсэг хугацаанд хэвтээд л болох юм.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.