in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн БурууБуруу ГайхмаарГайхмаар Ха хаХа ха Арай ч дээАрай ч дээ

Таны биед ямар нэгэн зүйл болохгүй байгааг илэрхийлэх хачирхалтай 8 шинж тэмдэг

Гэнэт л мөс зажилмаар санагдаад, давстай зүйл идэхийг хүсээд байна уу? Тэгвэл энэ нь таны бие хэвийн бус байгааг илтгэх шинж тэмдэг болох юм. Иймд үүнийг эртхэн мэдэж, гарч болох эрсдлээс сэргийлэх аж. Одоо хамтдаа ямар шинж тэмдэг нь юуны илэрхийлэл болохыг олж мэдэцгээе.

1. Хөл жирвэгнэх, хорхой гүйж байгаа мэт санагдах

Хөл байнга жирвэгнэж, хорхой гүйж буй мэт санагдаж, таагүй мэдрэмж төрж байна уу? Тийм бол танд энэ нь амралт шаардлагатай болсны илэрхийлэл юм. Үүнийг тогтворгүй хөлний хам шинж гэж нэрлэдэг. Энэ үед та өөртөө илүү их амралт өгч байгаарай.

2. Арьс хагарах, загатнах

Арьсны асуудлыг тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Хэрэв таны арьс загатнаж, хагарч яг л харшилтай ижил шинж тэмдэг илэрч байвал, цусны шинжилгээ өгөөд үзээрэй.

3. Бичгийн хэв өөрчлөгдөх, үнэрлэх мэдрэмж буурах, хүнд хэцүү зүүд

Паркинсоны өвчний талаар хүн бүр сонссон байх, гэхдээ бидний олон хүн түүний шинж тэмдгийг мэддэггүй. Хөдөлгөөний удаашрал, хар дарсан зүүд, нойр муутай болох, үг яриа, бичгийн хэвийн өөрчлөлт нь өвчний шинж тэмдэг байх боломжтой юм.

4. Хэт их унтах

Энэ эмгэгийг гипероми гэж нэрлэдэг бөгөөд энэ нь зүгээр нэг ядарч, сульдахаас өөр юм. Зарим аутоиммун өвчин нь хаа сайгүй унтах хүслийг төрүүлдэг. Хэт их унтаад, үргэлж л унтмаар санагдаад байвал эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

5. Давсанд дурлах

Давстай хоолонд дуртай байж болно. Гэхдээ үүний хэмжээ нь ихэсч, маш их хэмжээний давс идэх дур хүсэл нэмэгдэх нь анагаах ухааны эх сурвалжаас үзэхэд төмрийн дутагдал, цус багадалт, шингэн алдалт эсвэл шингэний өмнөх үеийн синдромыг илэрхийлж болно.

6. Толгой эргэх, мартамхай болох

Яаж ч хичээгээд зарим зүйлийг санахгүй, үүнээсээ болж стресст орж, бухимдаад байна уу? Тийм бол энэ нь тоолгүй өнгөрч болох нэгээхэн өвчний шинж тэмдэг байж болох юм. Эмч нар үүнийг бамбай булчирхайн дааврын асуудал гэж үздэг.

7. Үргэлж цангах

Үргэлж л цангах нь хэвийн зүйл биш гэж мэргэжилтнүүд хэлдэг. Зарим тохиолдолд энэ нь таны идэж буй хоолтой холбоотой байдаг тул, хэт халуун ногоотой, давслаг бүтээгдэхүүн идэж байгаа эсэхээ шалгаарай. Тасралтгүй цангах нь чихрийн шижин эсвэл жирэмслэлтийн шинж тэмдэг байж болно.

8. Мөс идмээр санагдах

Мөс идмээр санагдаж байна уу? Төмөр дутагдал эсвэл цус багадалт нь энэхүү ер бусын хүслийн шалтгаан байж болох юм. Энэ тохиолдолд эмчид хандаж, шинжилгээ өгөөд үзээрэй.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.