in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Арай ч дээАрай ч дээ БурууБуруу

Хоолны дуршлаа бууруулж, богино хугацаанд жингээ хасах аргууд

Бидний биед донтолтыг барьж байдаг хэдэн даавар бий. Үүнд мэдээж хэт их хоол идэх донтолт ч мөн багтана. Зарим хүмүүс өөрийгөө хянаж чадахгүйгээр хоол хэтрүүлэн идэж, таргалалттай нүүр тулдаг. Тиймээс та бүхэндээ хоолны дуршил бууруулах аргуудыг зааж өгөхөөр бэлтгээд байна.

  • Олон судлаачид элсэн чихэр, хиймэл чихэр, өөх тос ихтэй бүтээгдэхүүн нь хүний ​​биед химийн урвал явуулдаг тул донтолт үүсгэдэг хэмээн үзсэн. Тиймээс аль болох энэ төрлийн хоолноос татгалзаж, эрүүл хооллолтыг эрхэмлэх нь чухал. Харин дэлгүүр орохоосоо өмнө заавал авах зүйлсийн жагсаалт гаргаж, үүнийхээ дагуу аваарай. Энэ нь таныг эрүүл хооллолт руу хөтлөх болно.
  • Идэх хэмжээгээ хяна. Хэрэв та түргэн хоол, хортой хүнсийг дэглэмээсээ гаргаж чадахгүй байвал, ядаж хэмжээг нь багасгах хэрэгтэй. Жишээлбэл, та чипс идэхийг хүсвэл хүслээ дарах үүднээс багаханг идэж болно. Мөн иддэг хоолны хэмжээгээ багасгаж, нэг дор их идэхээс цааргалж, үүний оронд ойр ойрхон багаар идэх хэрэгтэй.
  • Эрүүл хоол хүнсээр тогтмол хооллоорой. Хэрэв та тэнцвэртэй хоол хүнсээр дамжуулан хоол тэжээлийн хэрэгцээгээ хангаж чадвал тодорхой бүтээгдэхүүнүүдийн эрэлт хэрэгцээг бууруулж чадна. Өглөө зөв хооллож эхлэхэд л тухайн өдрийн турш эрүүл хооллож дуусгах болно.

  • Найзуудтайгаа уулзахаар зөвхөн идээд байна уу? Тийм бол энэ зуршлаасаа сал. Найзуудтайгаа уулзаад өөр зүйл хийхээр төлөвлөж, цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлж байгаарай. Их хоол идэж суухын оронд хамтдаа галерей үзэж, уул модонд гарах гээд хийж болох зүйлс хэчнээн олон байгааг хараач.
  • Тайван сууж, удаан зажилж ид. Хоолыг явангаа эсвэл өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлж идэж болохгүй. Учир нь энэ тохиолдолд та өөрийн мэдэлгүй их хоол идчихсэн байх болно. Мөн хоолоо сайн зажилж, удаан идэх нь танд амархан цадсан мэдрэмж төрүүлж, хэтрүүлж идэхээс сэргийлэх юм.
  • Хүмүүс уурласан эсвэл стрессдсэн үедээ хэт их идэх хандлагатай байдаг. Гэхдээ ингэж их идлээ гээд таны уур гарахгүй бас асуудал шийдэгдэхгүй. Зөвхөн өөр нэг асуудал нэмэгдэнэ гэдгийг өөртөө үргэлж хэлж байгаарай. Иймд стресс бухимдлаа дарах өөр аргад суралцаарай. Бясалгал хийх, ямар нэгэн тайвшруулах дуу сонсох гэхчлэн олон төрлийн арга байдаг учир судлаад үзээрэй.

  • Кафейнаас татгалз. Сайн унтах нь эрүүл чийрэг байх, өдөр тутмын стресстэй тэмцэхэд маш чухал. Харин кафейн нь таны нойрыг тасалдуулж, сайн унтаж амрах үндсийг тасална гэсэн үг. Эцэст нойргүйдэлд хүрэх бөгөөд нойргүйдэл болон жингийн нэмэгдэл нар нь хоорондоо шууд хамааралтай. Тиймээс кофейны хэрэглээгээ багасгах нь жингээ хасахад тустай.
  • Гэртээ хоол бэлтгэн идэж байгаарай. Та өөрөө хоолоо хийж байгаа учир хэр их давс, хэр их өөх тос агуулагдаж байгааг гадарлана. Тиймээс өөрийгөө илүү хянаж хооллох боломжтой болж ирдэг байна.

    • Биеэ арчилаарай. Иллэг хийх нь жингээ хасах хөтөлбөрт тустай болохыг судалгаагаар тогтоожээ. Жишээлбэл, Шведийн массаж нь цусны эргэлт, булчинд маш сайн нөлөө үзүүлдэг бөгөөд биеийн асуудалтай хэсгүүдэд нөлөөлнө.
    • Мэргэжлийн хүнээс тусламж ав. Хэрэв та эдгээр аргуудыг хэрэглээд ч үр дүнд хүрэхгүй, идэхээ больж чадахгүй байвал мэргэжлийн хүмүүсээс тусламж аваарай. Тэд танд тохирох аргыг зааж, магадгүй эмчилгээ бичиж өгч болох юм.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.