in

ХөөрхөнХөөрхөн Зөв, ГоёЗөв, Гоё ГайхмаарГайхмаар Арай ч дээАрай ч дээ

Жигнэж болгосон амтат төмс бэлтгэх жор

Төмсийг бид өдөр тутамдаа идэж хэрэглэдэг ч гэлээ, үргэлж нэг төрлөөр бэлтгэдэг нь харамсалтай. Нэг ёсондоо та төмсний тэрхүү гайхалтай амтыг бүрэн мэдэрч чаддаггүй гэсэн үг юм. Тиймээс та бүхэндээ онцгойлон төмс шарж бэлтгэх амттай аргыг хүргэж байна.

Орц:

  • Төмс – 1 кг
  • Сармис – 3-4 хумс
  • Ургамлын тос – 3 халбага
  • Давс болон хар перец – амталгаагаар

Бэлтгэх арга:

Төмсөө хальслаад угааж цэвэрлээрэй. Ингээд цэвэрлэсэн төмсөө 4 хэсэгт хуваана. Сармисаа жижиглэн хэрчиж, эсвэл бутлагч ашиглаж жижиглэнэ.

Том саванд төмсөө хийж, дээр нь сармис, тос болон давс, перецээ хийж амтлана.

Амталсан төмсөө зориулалтын уутанд хийж, шарах шүүгээний тавцан дээр тавиарай. Ингээд шарах шүүгээгээ 180-200 хэмд халааж, төмсөө 40-60 минут жигнэнэ.

Ингээд л таны амттайхан төмс бэлэн болох юм. Та шарж бэлтгэсэн төмсөө төрөл бүрийн хоолны хачир болгон идэж болно.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.