in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн БурууБуруу Ха хаХа ха ГайхмаарГайхмаар Арай ч дээАрай ч дээ

Хэдэн өдөр усанд орж амжихгүй явсан ч, эвгүй үнэр гаргалгүй, цэвэрхэн байдлаа хадгалах 8 арга

Таны биеийн цэвэрхэн, төрөл бүрийн нян бактериас хол байлгах арга бол зөвхөн усанд орох шүү дээ. Гэтэл зарим тохиолдолд бид амжихгүй явсаар усанд оролгүй хэд хоночихдог. Ялангуяа гэрээсээ хол хөдөө, аялалд яваа тохиолдолд усанд орно гэдэг бараг мөрөөдөл болж хувирна. Харин нэг асуудал нь биенээс эвгүй үнэр үнэртэж, эргэн тойронд байгаа хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ усанд орохгүй хэд хоносон ч эвгүй үнэр гаргалгүй, тансаг сайхан байдлаа хадгалж чадах аргуудыг хүргэж байна.

Биеийн тос хэрэглэ

Сүрчиг биедээ цацахын оронд сүрчигний үнэртэй биеийн тос хэрэглэж байгаарай. Энэ нь илүү удаан тогтож, таниас тансаг үнэр гаргах болно. Мөн аль болох зөөлөн, байгалийн үнэртэйг сонгоорой.

Хүүхдийн салфетка ашигла

Нярай хүүхдийн салфетка нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Тиймээс үүгээр гар биеэ арчиж, төрөл бүрийн нянгаас өөрийгөө хамгаалж байгаарай.

Хөлс дарагч хэрэглэ

Хөлс дарагч нь таны хөлсний эвгүй үнэрийг дарж, таагүй үнэр тархахаас сэргийлнэ.

Дотуур хувцсаа соль

Муухай үнэрээс сэргийлэхийн тулд өдөр бүр дотуур хувцсаа сольж байх хэрэгтэй. Эс бөгөөс ганц хоёр хоноход л бактер үржиж, таагүй үнэр биеэс ханхална.

Оймсоо ч мөн өдөр бүр соль

Хөл бол тогтмол хөлөрдөг биеийн хэсэг. Тиймээс орой бүр оймс бага зэрэг чийгтэж, эвгүй үнэр гарах нь бий. Өдөр бүр оймсоо сольж байгаарай. Мөн тальк ашиглаж, хөлрөхөөс сэргийлж болно.

Халуун ногоотой хоол, сонгино, сармис идэхээс татгалз

Бидний идсэн хоол хүнс биеэс үнэртдэг. Тиймээс юу иднэ, таниас тийм л үнэр гарна гэсэн үг. Усанд орж чадахгүй байгаа хугацаандаа аль болох халуун ногоотой хоол, сармис, сонгино зэргээс татгалзаарай.

Хуурай шампунь ашигла

Үсээ угааж чадахгүй байгаа үед хуурай шампунь хамгийн сайн найз болдог. Үсний тослогийг дарж, таагүй үнэрийг арилгана. Иймд хуурай шампунь үргэлж авч явж байгаарай.

Биеэ чийгшүүл

Ус сайн ууж, чийгшүүлэх тосыг ч мөн сайн түрхэж хэрэглээрэй. Энэ нь таны илүү цэвэрхэн үнэртүүлэх болно.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.