in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар БурууБуруу Ха хаХа ха Арай ч дээАрай ч дээ

Сүрчгийг биеийн аль хэсэгтээ цацвал үнэр нь удаан тогтдог вэ?

Охид бүсгүйчүүд гэлтгүй залуусын өдөр тутмын хэрэглээ болсон сүрчгийг бид биеийнхээ аль хэсэгт түрхэхээ сайн мэддэггүй. Хаанаас сурсан юм, зүгээр л өөрсдөө хүзүү чигтээ цацаад гардаг.

Гэвч энэ нь тийм ч зөв үйлдэл биш юм. Хүн бүр л сүрчгээ аль болох удаан тогтож, биенээс нь сайхан үнэр гаргаж байгаасай гэж хүсдэг нь гарцаагүй. Харин та сүрчгээ тийнхүү хамаагүй цацаад байвал, эсрэгээрээ тогтоц удаан богиносно. Өнөөдөр та бүхэндээ үнэртэй сүрчгийг биеийнхээ аль хэсэгт түрхвэл илүү удаан тогтдог тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

1. Үс

Алдартай сүрчгийн брэндийн үүсгэн байгуулагч нэгэнтээ “Үс арьснаас илүү үнэрийг хадгалж чаддаг” хэмээж байжээ. Энэ нь ч оргүй хоосон үг биш юм. Гэхдээ үс рүүгээ шууд сүрчиг цацах нь хуйхыг гэмтээж мэдэх бөгөөд сүрчгэнд агуулагдах спирт үсэнд сөргөөр нөлөөлнө. Тиймээс та хэрэглэх дуртай сүрчигнийхээ үсэнд зориулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Мөн сүрчгээ сам руугаа цацаж, дараа нь үсээ самнаж болох юм.

2. Чихний ар хэсэг

Яг л бугуй шиг чихний ар хэсэг нь мөн үнэрийг сайн шингээж авдаг. Мөн тус хэсгийн арьс илүү нимгэн, судастай ойр учир илүү дулаан байдаг. Харин дулаан газар үнэр илүү удаан тогтдог шүү дээ. Хэрэв та гоёл чимэглэл, ээмэг зүүдэг бол, ээмгээ чихэндээ зүүсний дараа сүрчгээ чихнийхээ ар хэсэг рүү цацаж байгаарай. Учир нь гоёл чимэглэл ч мөн үнэрийг удаан хадгалдаг.

3. Хүзүүний ар хэсэг

Ялангуяа эрэгтэй хүмүүс хүзүүний ар хэсэгтээ сүрчгээ түрхэж байх нь тохиромжтой. Учир нь срокчи өмсөх үед арьсан дээр түрхсэн сүрчиг нь цамцтай наалдаж, илүү удаан тогтож, сайхан үнэрийг илүү тод гаргана.

4. Тохойны дотор хэсэг

Тохойны дотор хэсэг нь ихэнхдээ чийглэг байдаг учир тухайн хэсэгт сүрчгээ түрхэж байгаарай. Чийглэг орчинд үнэрээ илүү удаан хадгалж, тогтоцыг сайжруулах болно. Мөн зарим хүмүүс сүрчигнийхээ тогтоцыг удаашруулахын тулд түрхэх хэсэгтээ тос түрхэж, чийгшүүлдэг гэдгийг та ч бас мэднэ биз дээ. Шалтгаан ердөө л чийгтэй хэсэгт үнэр илүү удаан тогтдогт оршиж байгаа юм.

5. Өвдөгний арын хэсэг

Мөн л чийгшлээс үүдэж, өвдөгний ар хэсэгт үнэртэй сүрчгээ түрхэхийг зөвлөж байна.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.