in

Зөв, ГоёЗөв, Гоё БурууБуруу

Таны нүүр будалтыг илүү хялбар болгох 8 заль

Үзэсгэлэнтэй болохын тулд та юу хэрэгтэй гэж бодож байна? Ихэнх хүмүүс үүнд мөнгө, төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн дээрээс нь нүүр будах чадвар хэмээн хариулах болов уу? Гэхдээ танд мөнгө, чадвараас илүүтэй нүүр буддаг хэдэн арга байхад л хангалттай. Хүн ер нь сэргэлэн, авхаалжтай байхад ямар ч асуудлыг хялбархан шийдэж чаддаг. Өнөөдөр та бүхэндээ нүүр будалтыг илүү хялбар болгох аргуудыг хуваалцаж байна.

1. Уруулынхаа хүрээг төгс будах

Уруулын хүрээг бид төдийлөн сайн будаж чаддаггүй. Үүнээс болж уруул дутуу будагтай, онцгүй харагдах нь бий. Тэгвэл одооноос уруулаа будахдаа амандаа хөвөнтэй мод зууж байгаарай. Ингээд уруулаа будахад илүү хялбар төдийгүй хүрээ ч асуудалгүй будагдана.

2. Хатсан сормуусны будаг, уруулын будгийг ахин ашиглах

Хэрэв таны дуртай сормуусны будаг хатчихсан, уруулын будаг, өнгөлөг гарахаа больсон бол үүнийг халуун усанд хийхэд хангалттай. 3 минутын дараа гаргаж аваад будаад үз.

3. Уруулаа омбре будалтаар будах

Уруулаа омбре будахын тулд эхлээд уруулаа будна. Дараа нь хөвөнд багахан крем түрхэж, үүнийгээ зурагт үзүүлсэнтэй ижил уруулын хүрээнд хэсэг хэсгээр тараагаарай. Ингээд тараасан кремээ зөөлөн уусгаад л болох юм.

4. Нүүр будгийн багсыг хэрхэн хялбархан угаах вэ?

Нүүр будгийн багсыг 7 хоног бүр угааж байх хэрэгтэй. Ингэхдээ аяганд ус хийж, үүндээ аяга таваг угаагч хийн хөөсрүүлнэ. Бэлтгэсэн усандаа багсаа хийж угаагаарай.

5. Хөмсөг будах

Та хөмсгөө будахаас илүү натурал, яг л өөрөө хөмсөгтэй мэт харагдахыг хүсч байна уу? Тэгвэл та наадаг сормуус худалдан авч, үүнийг хөмсөгний урттай ижил болгон хайчлаарай. Ингээд хайчилсан сормуусаа хэсэг хэсэгт хувааж, хөмсөггүй хэсэгтээ шингэн цавуу ашиглаж нааж болох юм.

6. Хөмсөгний харандаагаар хамраа өндөрлөх

Хамраа өндөрлөх хэсгээ хөмсөгний харандаагаар зурна. Ингээд хамарны гол хэсэгт гэрэл тавьж өгөөрэй. Одоо сайтар уусгаад л та өндөр цэгцтэй хамартай харагдана.

7. Саатай хумсны будаг арилгах

Саатай хумсны будгийг энгийн ацетоноор арилгах бага зэрэг хүндрэлтэй байдаг. Тэгвэл та хөвөнд ацетон шингээж, үүнийгээ хумсан дээрээ тавиад тугалган цаасаар боогоорой. Хэдхэн минутын дараа үүнийг тайлж авахад хумсны будаг арилсан байх болно.

8. Үсний лак хэрэглэлгүйгээр үсээ гөлгөр болгох

Үсээ шууж дээш нь боосны дараа энд тэндээс жижиг үс өрвийж гарч ирээд байна уу? Тэгвэл танд уруулын бальзам тус болно. Үүнийг өрвийгөөд байгаа үсэндээ түрхэж, арагш илээрэй. Ингээд л болоо.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.