Алдарт нүүрний гоо сайхны мэс засалч, доктор Жулиан Де Силва Golden ration буюу “Алтан харьцааг” ашиглан хамгийн царайлаг, дур булаам 10 эрийг тодруулжээ. Энэхүү ойлголт нь хүний царайны тэгш хэмийг судалж, сэтгэл татам байдлыг үнэлдэг байна. Ингээд энэхүү жагсаалтад ямар ямар алдартнууд багтсаныг харцгаая.
10. Дуэйн Жонсон

Энэхүү судалгаагаар жүжигчин Дуэйн Жонсон 86.07% гэсэн оноогоор дэлхийн хамгийн царайлаг эрчүүдийн 10-т бичигджээ. .
9. Хенри Голдинг

Алтан харьцаагаар жүжигчин Генри Голдинг 87.98 хувийн санал авсан байна. “Компьютерийн зураглал ашиглан гаргадаг энэхүү шинэ техникүүд нь хэн нэгний үзэсгэлэнтэй харагддаг нууцыг тайлах боломжийг олгодог бөгөөд энэ технологи нь өвчтөний хагалгааг төлөвлөхөд тус болдог” гэж эмч Жулиан Де Силва хэлжээ.
8. Жорж Клуни

Жүжигчин Жорж Клуни Алтан харьцаагаар 89.91% оноо авч, 8-р байрт шалгарчээ .
7. Крис Эванс

Жүжигчин Крис Эванс Алтан харьцааны 91.9% үнэлгээний оноогоор дэлхийн хамгийн царайлаг эрчүүдийн 7-р байранд бичигджээ.
6. Роберт Паттинсон

Харин зургадугаар байранд Харри Поттер, Бүрэнхий зэрэг киноны од Роберт Паттинсон 92,15 хувийн санал авчээ.
5. Жуд Беллингхэм

19 настай Английн хөлбөмбөгийн ДАШТ-ий сенсаци Жуд Беллингхэм 92.22%-ийн саналаар тавдугаар байрт орсон байна.
4. Харри Стайлс

Шинэ технологийн дагуу дуучин Харри Стайлс 92.30%-тай дэлхийн хамгийн царайлаг эрчүүдийн дөрөвдүгээрт жагсчээ.
3. Майкл Б Жордан

Төгс оноо руу улам ойртож Хар ирвэс Майкл Б Жордан 93.46%-ийн оноогоор гуравдугаарт бичигджээ.
2. Крис Хемсворт

Хоёрдугаар байрт “Өшөө авагчид” киноны од Крис Хемсворт 93,53 гэсэн оноо авчээ.
1. Реже-Жан Пэйж

Бриджертон киноны од Реже-Жан Пэйж шинжлэх ухааны судалгаагаар дэлхийн хамгийн царайлаг эрээр тодорсон байна. 34 настай Британи жүжигчин бие бялдрын төгс байдлыг хэмждэг Грекийн Гоо сайхны Фи-гийн алтан харьцаагаар 93.65% хувийн нарийвчлалтай тогтоогджээ.
5д жагссан залууг Английн хөл бөмбөгчин,ДАШТ-ийн сенсаци гэж бичих гэсэн бололтой.ДАШТ-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.Ганц Английнх биш.