Хиймэл оюун ухаан (artificial intelligence, AI) /зохиомол оюун/ гэдэг нь компьютерын програм хангамж ашиглан, хүний сэтгэхүйг дууриалгасан ба бараг ижил түвшинд хүргэхийг хичээдэг технологийн төрөл бөгөөд аливаа хүний хийдэг үйл ажиллагааг хийж орлуулахад зориулагддаг.
Анх “Хиймэл оюун ухаан” хэмээх нэр томьёог Жон Маккарти 1955 онд өөрийн бүтээлдээ ашиглаж, “ухаант машин техник бүтээх онолын болон инженерийн шинжлэх ухаан” гэж тодорхойлжээ.
Хиймэл оюун нь өөрөө өөрийгөө хөгжүүлж байдаг программ хангамжийн төгс программ юм. Бид бүхэн хиймэл оюуныг роботоор төсөөлж болно.
Тэгвэл Boroldoi A.I studio хамт олон хиймэл оюун ухаан ашиглан Дуучин Хишигдалайг бүтээжээ. Уг зургийг Дуучин бүсгүй өөрийн цахим хуудсаар хуваалцжээ.

Дуучин А.Хишигдалай “Universe Best Songs 2011″ наадамд оролцон өвөрмөц хүчирхэг хоолойгоороо бусдаас ялгаран түрүүлсэн. Дараа нь тус наадмын ялагчдын дунд явуулсан уралдаанд ч А.Хишигдалай түрүүлж, үнэхээр сайн дуучин болохоо баталсан билээ.

Рок попын дуучдын эгнээнд багтаж, дуулсан дуу болгон нь хит болдог. “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат МУГЖ Т.Ариунааг байсаар атал “Ирэх л гэж” дуугаа А.Хишигдалайгаар дуулуулсан нь үнэхээр чадварлаг дуучин болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Мөн “Рояаль” дуу бичлэгийн студи 200 саяын гэрээ байгуулсан гэгддэг.

А.Хишигдалай 1993 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Дээрээ хоёр ахтай болохоор эршүүд болохын эхлэл байсан биз. Дуучин А.Хишигдалайг хөдөөнийх гэж өөлөх нь бий. Хөдөлмөрч А.Хишигдалай сайн дуу “төрүүлж”, хажуугаар нь өөрийгөө ч өөрчилж чаджээ.

А.Хишигдалайг гоо сайхны мэс ажилбарт орлоо гэж шуугидаг нь түүний сайхан болсон өөрчлөлтийг анзаарсан хүмүүсийн яриа бай. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж, өнгө орж өөрийгөө бүтээдэг А.Хишигдалай үзэл бодлын хувьд ч төлөвшиж явна.