Бид энэ удаад зөвхөн эмэгтэй моточдоос бүрдсэн “Egshu Mongolia” клубийг онцолж байна. Тус клуб энэ жил байгуулагдсан бөгөөд круизер төрлийн мотоцикл унадаг гэдгээрээ Монголдоо анхдагч юм.

Тус клуб нь Ж.Оюунжаргал, Н.Энхмаа, Х.Бадралтуяа, С.Амарзаяа, О.Пүрэвмаа, С.Булган, А.Дэлгэрмөрөн нарын 7 гишүүний бүрэлдхүүнтэй юм.

“Egshu” хэмээх нэрний утга нь Шилийн богд номонд гардаг Оройн ганц модны Агшу, Эгшү нэртэй эрэгтэй эмэгтэй шонхор шувуудаас үүсэлтэй гэнэ. Үүнээс улбаалаад эмэгтэй шонхорын нэр буюу Эгшү хэмээх нэрийг өгчээ.
Тэд бүгдээрээ гэр бүлтэй, ажил амьдрал нь тогтсон хүмүүс бөгөөд хоббигоороо нэгдсэн найзууд юм. Цаашдаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан тусламжийн аян зохион байгуулахаас гадна мотоциклоороо аялахаар төлөвлөж байгаа аж.
Круизер төрлийн мотоциклтой, мото сонирхдог охид бүсгүйчүүдэд тус клубын үүд хаалга нээлттэй хэмээн “Egshu Mongolia” клубын гишүүд нэгэн ярилцлагандаа дурджээ.
Ингээд тус клубын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн зургуудаас хүргэж байна.
























Vneheer mundag bna shvv saihan haragdaj bna bvsgvichvvddee ulam oluulaa bolooroi gej hvsey