in

Ха хаХа ха Зөв, ГоёЗөв, Гоё ГайхмаарГайхмаар БурууБуруу ХөөрхөнХөөрхөн Арай ч дээАрай ч дээ

Дуучин Д.Болд: Гомо хүмүүс та нар минь битгий намайг гомо гэж андуурч овоо хараандаа онилоорой

“Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Болдыг танихгүй хүн тун ховор. Дуучин залуу маань өдгөө эхнэр, хоёр хүү, охины хамт амьдарч байгаа.

Дуучин Д.Болд нь одоог хүртэл нийт 250 гаруй дуунуудыг зохиож залуучуудын хүртээл болгосон нь олон удаа шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсээр ирсэн билээ.

Тэгвэл төрийн соёрхолт дуучин өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах зүйлсийг бичжээ.

Нэг танилтайгаа таараад буу халаад нэлээн ярьж суулаа.Элдвийн л юм ярилаа. Урлаг спорт бизнес гээд болох болох болохгүй хөгжих хөгжихгүй гээд нэлээн л ярилаа. Сүүлдээ бүр сошиалаар юу их яваад байгаа талаар ярилаа. Тэр хүн маань асууж байна:

-Таныг одоо гомо гээд хүмүүс бичээд байхын та нээрээ гомо биш биз дээ? гэнээ!

Би хариуллаа:

-Яг одоог хүртэл би эмэгтэй хүнийг хайрлаж, эмэгтэй хүнийг харахаар сэрэл мэдрэмж минь хөдөлж, одоог хүртэлх бүх дуу хөгжим минь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнд зориулагдаж, зөвхөн эмэгтэй хүнийг хардаг хайрладаг догдолдог намайг онгод минь хөглөөд хөтлөөд дагуулаад явж байгаашд…тэгэхээр би гомо биш байгаа биз дээ тээ?!… л гэлээ…

Өөр би одоо юу ч гэхэв дээ нээрээ. Эсвэл шинжилгээний бичиг гаргуулж болдог бол гаргуулаад нотратаар батлуулаад иргэний үнэмлэх шигээ байнга биедээ авч явах ёстой ч юм уу бүү мэд…

Жич: Гомо хүмүүс та нар минь битгий намайг гомо гэж андуурч овоо хараандаа онилоорой. Би өөр хүн шүү…

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.

  1. одоо хайр майр охин дуулж шинэ залуу артистуудийг дагаж дуулахгүй бодлого яриад залууст зай тавиад сайхан намбайгаад гэртээ суу найз минь бараг 50 хүрлээ шүү заримдаа хархаар хөгширөхгүй гэж их л хичээх юм тэр бүр өөрийг чинь инээдтэй байдалд оруулж бна даа Суух цаг болжээ Болд минь