in

Зөв, ГоёЗөв, Гоё

Н. Энхтөгс: Хүмүүс намайг архинаас гарч чадахгүй гээд л хоорондоо мөрий хүртэл тавьж байсан

Иргэн Н. Энхтөгс сошиал хуудсаар дамжуулан дараах зүйлсийг бичжээ.

“Нэг жилийн өмнө архинаас гарья гэсэн шийдвэр гаргаж байлаа. Энэ үед миний халаасанд үнэхээр 100 төгрөг ч байгаагүй. Гадуур хонох ч газаргүй явж, зорилго тэмүүлэл хүсэл зориг юу ч байгаагүй. Тасралтгүй 15 жил архи ууж, нэр хүнд бүх зүйлээрэй уусан байсан.

Гэхдээ архи ууж өнгөрүүлсэн хугацаанд амьдралын их сургуулийг дүүргэсэн гэж бодоод л харамсахгүй урагшаа алхсан. Хүмүүс намайг архинаас гарч чадахгүй гээд л хоорондоо мөрий хүртэл тавьж байсан үе.

Гэхдээ би хүмүүсд таалагдах гэж архинаас гараагүй. Хүмүүсийн итгэлийг дахиж алдахгүй гэж өөртөө тангараг тависан. Архигүй байна гэдэг амьдралын маш том баяр баясгалан байдаг юм шүү.

Надад итгэсэн урам итгэл хайрласан дэмжсэн бүх хүндээ маш их баярладаг шүү”

Эх сурвалж: Н. Энхтөгс