in

Зөв, ГоёЗөв, Гоё БурууБуруу

Загвар өмсөгч С.Төгс өөрийн “Төгс” бие галбираа гайхуулсаар явна

Монголын загварын ертөнцийг өөрийн өвөрмөц шинэлэг өнгө төрх, ур чадвараараа чимж, олон улсын загварын тайзнаа Монголынхоо нэрийг ганган загварын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй загвар өмсөгч бол С.Төгс.

Түүнийг өөрийн нэр шигээ төгс загвар өмсөгч гэж хэлвэл маргах хүн гарахгүй л байх. 2011 онд Берлины загварын долоо хоногт цорын ганц Ази моделиор оролцсон, Vision 2013-д Топ Моделиор шалгарсан, “America’s next top model” цуврал нэвтрүүлгийн онцгой эрхийн дагуу хүрдэг “Asia’s next top model” шоунд амжилттай оролцон улсынхаа нэрийг гаргасан гээд л 18 настайгаасаа загварын тайзнаа алхаж эхэлсэн түүний гаргасан амжилт арвин.

Тэгвэл мэргэжлийн, чадварлаг модел Төгс өөрийн төгс бие галбираа гайхуулсаар явна. Тэрээр сүүлийн үед өөрийн биеийн хэсгүүдийг ил гарсан загвартай хувцаслалтаар олон зураг авалтанд оролцсоор байна. Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүлээн авна уу.