in

ХөөрхөнХөөрхөн БурууБуруу Ха хаХа ха Зөв, ГоёЗөв, Гоё ГайхмаарГайхмаар Арай ч дээАрай ч дээ

Дэлхий нийтийг итгүүлж чадсан ч хожим нь хуурамч гэдэг нь батлагдсан алдартай гэрэл зургууд

Фотошоп нь анх 1990 онд хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч байсан. Энэ цаг мөчөөс хойш хүмүүс харсан зургандаа итгэхэд бэрх болсон билээ. Тэгвэл тэр цаг мөчөөс өмнө гарсан зургууд бүгд бодитой, жинхэнэ гэж бодох нь алдаа болж таарч байгаа юм. Учир нь 90-ээд оноос өмнө гарсан ч, хуурамч болох нь сүүлд илэрсэн алдартай зургууд гэж байдаг. Эдгээр нь тухайн үедээ дэлхий нийтийг шуугиулж байсан аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. Эрэлхэг генерал

АНУ-ын генерал Улис С.Грантийн энэхүү зураг тун ч алдартай. Тэрээр Америкийн иргэний дайны үеэр морин дээр мордож, цэргүүдийнхээ өмнө байгаа мэтээр харагддаг.

Харин олон жилийн дараа Конгрессын номын сангийн судлаачид энэхүү зургийг 3 өөр зурагнаас нийлүүлж бэлтгэсэн болохыг олж мэджээ.  Хошууч генерал Александр М. Кукийн зураг (морь болон биеийг тэндээс авсан), генерал Грантийн өөр зураг (зөвхөн түүний толгойг авсан) ба байлдааны үеэр олзлогдсон хоригдлуудын арын зураг (дэвсгэр зургийг авсан) гэсэн 3 зурагнаас бүрджээ. Энэ “фотошоп” хэрхэн, ямар зорилгоор хийгдсэн болохыг хэн ч мэдэхгүй, гэхдээ эдгээр 3 зураг нь бүгд бодит бөгөөд олдсон байдаг.

2. Цөмийн туршилтаас зугтаж буй дүр зураг

Энэхүү зураг нь алдарт шинжлэх ухаанч Альберт Эйнштейн дугуйгаа унаж, цөмийн туршилтаас зугтаж буй мэт дүр төрхийг харуулна. Харин түүний нүүрэнд тодорсон инээмсэглэл чухам ямар утгыг илэрхийлж байгаа юм бол? Гэвч энэ нь бодит зураг биш бөгөөд Эйнштейний унадаг дугуй унаад явж буй зураг, мөн цөмийн дэлбэрэлтийн зургийг эвлүүлж гаргасан байна. Ямартай ч энэ бүтээл нь тун сайн болсон бөгөөд олон хүнийг хуурч чадсан юм.

3. Кеннеди болон Монро

АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннеди жүжигчин, 20-р зууны секс бэлэг тэмдэг Мэрилин Монрог араас нь тэвэрч буй мэт зураг олон хүнийг төөрөгдүүлж, шуугиан тарьсан. Харин энэхүү зургийг оддын зургийг авдаг, янзалдаг гэдгээрээ алдартай Алисон Жексон эвлүүлсэн аж. Түүний цуглуулгад алдартай хүмүүсийн хуурамч зургууд олон байдаг.

4. Өндөр барилгын ажилчид

20-р зууны хамгийн алдартай зурагнуудын нэг бол үнэндээ хуурамч зураг юм. Мэдээж ажилчдын зураг бодит, гэхдээ тэнгэр баганадсан барилга дээр сууж байгаа нь хуурамч. Архивчид энэ зургийг хэзээ авсан нь тодорхойгүй байсан учир сэжиглэж эхэлсэн байна. Үүнээс гадна хэн энэ зургийг авсан нь мөн тодорхой бус.

5. Агаар дээр тогтох хүн

Колин Эванс бол маш олон хүний итгэдэг байсан спиритуалист юм. Тэрээр харанхуйн дунд үзэгчдээ суулгаж, гэнэт гэрэл асахад агаар дээр хөвж байдаг хэмээх яриа бий. Тэгвэл бүгд нь худал хуурмаг байсан нь сүүлд илэрсэн юм. Колин Эвансийн агаарт тогтож буй зургуудыг ажиглан харваас, түүний ханцуйнаас утас гарч ирж байгаа нь харагдах бөгөөд тэрээр үүний тусламжтайгаар агаарт өөрийгөө тогтоодог байжээ.

6. Зул сарын гайхамшиг

Энэ зураг анх цацагдахад хүмүүс бүгд л Герман болон Их Британийн цэргүүд зул сарын баярыг тэмдэглэж, дайнаа зогсоож, хөлбөмбөг тоглосон хэмээн итгэж байсан. Маш олон хүн Зул сарын гайхамшиг хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярьж, нэг нэгэндээ дуулгаж, дэлхий даяар тархжээ. Гэвч энэ зурагт ямар нэгэн Герман цэрэг байхгүй бөгөөд бүгд Английн цэргүүд юм.

7. Төсөөлөшгүй хослол

Жон Леннон, Че Гевара нарын хамт гитар тоглож байгаа энэ зураг нь хуурамч юм. Жон Леннон үнэхээр гитар тоглож сууж байсан боловч, хажууд суугаа залуу нь Че Гевара биш бөгөөд зөвхөн түүний толгойг нийлүүлж эвлүүлсэн нь энэ аж. Энэ зураг нь хуурамч болох нь зарлагдах үед олон фенүүд сэтгэлээр унасан гэдэг.

8. Кеннеди болон Монро 2-р хэсэг

Кеннеди ба Монро хоёрын хоорондох романсын тухай хов живээр алдартай болсон Элисон Жексонын бас нэгэн бүтээл. Өмнөх зурагтай ижил хувилбар. Алисон зүгээр л Жон, Мэрилин нартай төстэй хүмүүсийг олж, энэ алдартай зургийг бүтээсэн байна.

9. Сүнстэй зураг

Уильям Х.Мумлер нь сүнстэй хамт цуврал зургуудаараа алдартай болсон. Түүний үйлчлүүлэгчид нь Мэри Тодд Линкольн, АНУ-ын экс Ерөнхийлөгч Абрахам Линкольн, Мастер Херрод, Жон Ж. Гловер нар байв. Тэрээр тэдний зургийг сүнстэй хамт авч, олон нийтийг гайхшруулаад байсан билээ.

Мосе А. Доу – “Ваверли” сэтгүүлийн редактор Уильямд хөрөг зургаа авах гэж очиход “сүнсний гэрэл зурагчин” -ын алдар нэр буурчээ. Мосе зургаа авахдаа түүний ард байсан сүнс нь Мумблерийн туслах Мабел Уоррен мөн болохыг анзаарч, үүнийгээ олон нийтэд зарласан байна. Тэрээр ийнхүү хүмүүсийг хуурч, мөнгө олдог байсан бөгөөд удалгүй түүний нэр хүнд унаж, ядууралд өртжээ.

10. Алдартай гэрэл зураг

Энэхүү хөрөг нь Авраам Линкольны хамгийн алдартай зургуудын нэг. Эл зураг маш олон ном сэтгүүл, сонинд нийтлэгдсэн байдаг. Гэтэл энэ зураг нь хоёр өөр зурагнаас бүтсэн гэдэг нь илрэх үед дэлхий нийтээр шоконд орсон билээ. Энэ нь Жон Калхаугийн бие дээр, Абрахам Линкольны толгойг залгаж, бүтээсэн зураг аж.

11. Залуу Уильям Харли ба Артур Дэвидсон

Зарим хүмүүс энэ хоёр залууг алдарт “Harley Davidson”-ийг байгуулсан, Уильям Харли ба Артур Дэвидсон нар гэж боддог. Гэвч тэд бол зүгээр л энэ мотоциклийг унаж, зургаа авахуулах боломж олдсон энгийн залуус юм.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.