Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн эрэгтэй төрөлд Эрдэнэтийн Уурхайчид баг нэг ч хожигдолгүйгээр түрүүлж аваргын цомыг өргөлөө.

Шигшээ цувралын дөрөв дэхь тоглолтонд Уурхайчид баг 88-85 харьцаагаар хожсоноор анх удаа Дээд лигийн аварга болов.

Харин финалын MVP буюу шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогчоор Пендарвис Уиллиамс тодорлоо.

Эрэгтэй Дээд лиг ийнхүү өндөрлөж байгаа бол эмэгтэй Дээд лигийн тоглолтын шигшээ цувралд 3-1 харьцаагаар Улаанбаатар Амазонс баг илүүрхэж байна. Хоёр багийн цувралын тав дахь тоглолт нөгөөдөр болно.