in

Зөв, ГоёЗөв, Гоё

Танд ухаарал хайрлаж, сэтгэл хөдөлгөх түүх агуулсан зургууд

Гэрэл зураг бол олон мянган хүнийг холбох гүүр болдог. Үг хэлээгүй байхад ч олон зүйлийг мэдрүүлэх хүчтэй. Өнөөдөр та бүхэндээ мянган үгийг орлож чадах сэтгэл хөдөлгөм, гайхалтай зургуудыг хүргэж байна.

“Би хуримын гэрэл зурагчин. Харин энэ залуу өөрийнх нь амийг аварсан мууртайгаа хамт зургаа авахуулахыг хүссэн юм. Орон гэргүй, гудамжинд амьдардаг байсан муур одоо халуун дулаан уур амьсгалтай гэр бүлд хайрлуулан амьдарч байна”

Сургуулиа дөнгөж төгссөн охин хоёр улсын хил дээр аавтайгаа уулзаж буй торгон агшин

“Өнөөдөр би анхныхаа хүүтэй уулзсан. Тэр даруйд хэт сэтгэл хөдлөөд ухаан балартаад уначихсан байсан. Энэ миний аз жаргалтайгаар ухаан орж буй төрх”

Гэмт хэрэгтнүүдийн эсрэг хүчээ нэгтгэн тэмцэх ээж охин хоёр

“Би аавыгаа санан дурсаж түүний духны үрчлээг шивээс болгож, биен дээрээ үлдээсэн”

Зураач Банскигийн шинэ бүтээл. Хүү цасан ширхэг харан баярлах боловч, нөгөө талд энэ нь цасан ширхэг биш үнс болохыг харуулна.

Гал сөнөөгчид ажлаасаа буцаж яваа нь

Анх удаа чимээ сонсож байгаа бяцхан охин

Амжилтаар дүүрэн хөлбөмбөгийн тамирчинг харж бишрэх охин

Хүүгийнхээ найз бүсгүйг төгсөлтийн баярт нь хүргэж өгч байгаа аав. Түүний хүү машины ослоор 5 сард амиа алдсан юм

Том зүрх

Амьдрал минь хэдхэн минутын өмнө өөрчлөгдсөн

Пластик хог хаягдалтай дэлхий рүү намайг дагуулна

Хаягдсан байшин

Дэлхийд тавтай морил, хүү минь

“Өчигдөр энэ өрөөнд эмээ минь таалал төгссөн. Нохой маань үргэлж эмээг дагаж, түүнийг хамгаалдаг байсан учир одоо ч тэр өрөөнөөс гарахгүй байгаа”

“Миний авга ах 75 настай, тэр Паркинсоны өвчтэй. Гэхдээ тэр ямар гайхалтай өөдрөг гэж санана”

Аавыгаа дурсаж буй нь

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.