in

Ха хаХа ха Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар БурууБуруу

Эксээ мартахын тулд заавал давах хэрэгтэй 7 үе шат

Хүний амьдрал үргэлж дардан замаар явдаггүй. Цор ганц гэж бодсон нэгэнтэйгээ учирсан ч, нэгнээ шархлуулж, гомдоосноор дуусгавар болох харилцаа гэж бий. Тэгвэл нэгэнт холдож салсан эксээсээ хэрхэн нэг мөр харилцаагаа тасалж, эргэж буцахгүйгээр салах вэ? Энэ үнэхээр хэцүү байдаг.

Үргэлж толгойд эргэлдэж, өнгөрсөн бүхнийг мартаад шинээр эхэлмээр санагддаг. Гэхдээ энэ нь буруу гэдгийг мэдэх ч, тархиндаа бус зүрхэндээ захирагдаж, ахин шархалж хоцрох хүмүүс олон байх нь харамсалтай. Тийм ч учраас та бүхэндээ өнөөдөр эксээ мартахад туслах 7 алхмыг зааж өгөхөөр бэлтгээд байна.

1. Хэсэг шаналах үе

Мэдээж энэ бүхнийг хүлээж авахад багагүй хугацаа шаардагдана. Гэхдээ та буруу хүнтэйгээ насан туршдаа амьдарч дараа нь илүү харамсаж суухын оронд одоо энэ бүхнийг цэглэсэн нь зөв гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Тиймээс өөрийгөө зөв сонголт хийсэн хэмээн тайвшруулж, бүх зүйл дууссан гэдгийг хүлээж аваарай.

2. Харилцаанаас гарч ирэх дурсамж

Эксээ санана, гансарна. Энэ үед та хоёрын өнгөрүүлсэн хамгийн сайн сайхан дурсамжууд л толгойд эргэлдэж, буцаад нийлэх хүсэл бадамлан гарч ирэх болно. Гэхдээ чухам юунаас болж та хоёр салсан, тэр таныг яаж гомдоосон гэдгийг эргэн нэг санаарай. Түүнтэй уулзах юмсан, харах юмсан гэж бодох бүртээ та хоёрын салалтын шалтгаан юу байсныг эргэн эргэн өөртөө сануулах хэрэгтэй.

3. Өөрөөр хар

Би найз залуу, найз охиноосоо салчихсан гээд гуниглаад суугаад байх хэрэггүй. Таныг ямар ч нөхцөлгүйгээр хайрладаг гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ ярилцаж, тэднээс таныг ямар хүн гэж боддог талаар асууж, өөрийгөө нээхийг оролд. Таны экс таныг ямар хүн болгосон, харин тэрнээс өмнө та ямар хүн байснаа эргэн нэг сана. Хэт салалт гэх бодолдоо баригдалгүйгээр, сайн муу бүх өнгөрсөнг шүүн тунгааж, таныг илүү хайрладаг хүмүүстэй хэсэг ойр байгаад үзээрэй.

4. Найзууд хэвээр үлдэх хэрэггүй

Салж буй хосуудын хэлдэг үг: Найзууд хэвээр үлдье. Үнэхээр тийм зүйл гэж байдаггүй. Найзлах хүн мундсан биш, яагаад заавал сэтгэлд нь шарх үлдээсэн хүнтэй найзлах хэрэгтэй гэж? Тиймээс түүнтэй найз хэвээр үлдэнэ, таарсан газраа мэндэлж, хамт кофе ууж, амьдралаа ярьна гэх зэрэг утгагүй зүйлсийн тухай бодох хэрэггүй. Нэгэнт л түүнээс салж байгаа бол, амьдралаасаа бүр мөсөн гаргаарай.

5. Түүнтэй холбоо тогтоож болох бүхнийг устга

NEW GIRL: Schmidt (Max Greenfield, L) tries to prevent Jess (Zooey Deschanel, R) from calling an old boyfriend in the “Backslide” episode of NEW GIRL airing Tuesday, May 1 (9:00-9:31 PM ET/PT) on FOX. ©2012 Fox Broadcasting Co. Cr: Patrick McElhenney/FOX

Түүний утасны дугаар, фэйсбүүк хаяг, инстаграм, твиттер, снайпчат гээд бүх холбогдох боломжтой зүйлсийг устгаж өөрөөсөө холдуул. Та өөртөө боломж үлдээж болохгүй. Нэгэнт л шийдсэн бол шийдвэртээ бат зогсоорой.

6. Түүнийг санагдуулах зүйлсээс хол бай

Хамт ордог байсан хоолны газар, хамт аялаж байсан цэцэрлэгт гудамж гээд түүнийг санагдуулах газрууд руу очихгүй байх хэрэгтэй. Эс бөгөөс сэтгэл эргэж, шаналж эхлэх болно. Хамт авахуулсан зургуудаа ч устга, түүнийг санагдуулах бүхнийг өөрөөсөө холдуул. Яг л тэр танд байгаагүй мэт.

7. Шинэ зүйлс туршиж үз, өөрийгөө завгүй байлга

Ганцаардлаас ангижирч, шаналж суухгүй байхад туслах ганц арга бол өөрийгөө завгүй байлгах юм. Төрөл бүрийн зүйлс туршиж, шинэ хоббитой болж, олон хүмүүстэй танилцаж, нөхөрлө. Нэг л мэдэхэд багагүй хугацаа өнгөрсөн бас та түүнийг мартчихсан байх болно. Амьдрал дэндүү баялаг гэдгийг санаарай. Сэтгэл гаргахгүй нэгнийг хүлээж, сэмэрч суух хэрэг юун.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.