in

САНАЛ АСУУЛГА: Энэ жилийн наадмын түрүү бөх хэн бэ?

Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадам эхлэхэд хуруу дарам цөөн хоног үлдлээ. Хүчит бөхчүүдийн ч бэлтгэл ханаж, бяр тэнхээ нь торгон ир дээрээ ирсэн нь лавтай. Эхнээсээ нийслэл хүрээ рүү дөхөж, хэд хоног амарч, шашны зан үйл хийн, сэтгэл зүйгээ бэлдэж байгаа сурагтай. Бөхдөө хайртай түмэн олон ч дор бүрнээ таамаг дэвшүүлж, цэц булаалдаж байгаа биз. Үүнтэй холбогдуулан энэ жилийн наадмын түрүү бөхийн санал асуулгыг та бүхэндээ хүргэж байна.

Та дэмжиж буй бөхийнхөө зурган дээр дарж саналаа өгөөрэй. Таны дэмжиж буй бөх доорх жагсаалтанд байхгүй бол сэтгэгдэл хэсэгт тухайн бөхийн нэрийг үлдээгээрэй.

  • Наадмын түрүү бөх хэн бэ?

    • Улсын аварга О.Хангай
    • Улсын заан Б.Бат-Өлзий
    • Даян аварга Н.Батсуурь
    • Улсын аварга П.Бүрэнтөгс
    • Улсын арслан Ц.Содномдорж
    • Улсын арслан Б.Орхонбаяр
    • Улсын заан М.Лхагвагэрэл
    • Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
    • Улсын гарьд М.Бадарч
    • Улсын заан Д.Анар

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.

  1. Бат-Өлзий заан түрүүлж,Хангай аварга үзүүрлэнэ.Шөвгийн дөрөвт даян аварга Батсуурь,арслан Орхонбаяр нар үлдэнэ.