Өдрөөс өдөрт өсөн сайжрах технологийн хөгжилтэй хамт кино урлаг, компьютер график хоёр улам боловсронгуй болсоор өнөө цагт “супер баатар” жанр дэлхий дахинаа ноёлж байна. Хэдий энэ төрлийн киног хүний мэдрэмжээс хол бөгөөд кино урлагийн амин сүнсийг үгүй хийж байна хэмээн нэрт найруулагч Martin Scorsese тэргүүтэй кино урлагийн томоохон төлөөлөгчид эрс шүүмжилдэг ч нийт үзэгчдийн дунд эрэлт өндөр байгааг бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой кинонуудын жагсаалтаас харж болно. Уг жагсаалтад хөдөлгөөн таних шинэ технологийг ашигласан Avatar (2009), Marvel Cinematic ертөнцийн нэгэн томоохон үеийг эмхэтгэн дүгнэсэн Avengers: Endgame (2019) нар тэргүүлдэг билээ.
Тэгвэл эдгээрээс гадна дэлхий нийтийн анхаарлыг татсан уг бүтээлүүдийн тайзны ард чухам юу болдог бол. Хамтдаа сонирхоцгооё.
Жүжигчин Гал Гадот “Wonder Woman 1984” киноны зураг авалтын үеэр
© gal_gadot / Instagram, © Wonder Woman 1984 / Warner Bros.
Жүжигчин Марк Руффало “Өшөө авагчид” киноны зураг авалтын үед.

“Алиса гайхамшгийн оронд” киноны ” Зүрхний зангилаа”-гийн морь.

Баруун талын зурган дээр та “Зэрлэгийн дуудлага” киноны дижитал нохой Бакд хариу үзүүлж буй жүжигчин Карен Гиллан, Терри Нотари нарыг харж байна .

Жүжигчин Иан МакКеллен Хоббит киноны зураг авалтын үеэр

Доктор Стренжийн супер хүч эффектгүйгээр тийм ч гайхалтай биш бололтой.

The Avengers киноны Гаморагийн дүр төрхийг маш нарийн бүтээжээ.

Хоббит киноны зураг авалтын завсарлагааны үеэр ярилцаж буй жүжигчид

“Агуу” олон ангит киноны зураг авалтын уур амьсгал

Аватар киноны дижитал технологийн ид шид

Мена Массуд ( Аладдин): “Найруулагч намайг ч бас оператор байх ёстой гэж хэлсэн.”

Жүжигчин Эван Рэйчел Вүүд Westworld киноны зураг авалтын үеэр.

Генри Кавилл “The Witcher” киноны Geralt-ын дүрд тоглохоор бэлтгэж байна.

Оддын дайн киноны уралдааны хэсэгт үзэгчдийн оронд өнгө оруулсан чихний хөвөн ашиглажээ.

Мулан киноны морины дүр

Жүжигчин Жош Бролины Thanos-ын дижитал хувилбарт гаргасан хариу үйлдэл

“Fantastic Beasts” киноны зураг авалтын талбайн “Tunderbird” үнэхээр ер бусын аргаар хийгджээ.