Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам дэлгэр сайхан болж өнгөрлөө.
Энэ жилийн наадмаар олны хайр хүндэтгэлийг хамгийн их хүлээсэн үйл явдлуудыг онцолж байна.
504 дугаартай унаач хүү
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын олны сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал бол 504 дугаартай унаач хүүгийн үйлдэл байлаа. Тэрбээр хурдан Азарганы уралдааны үеэр мориноосоо хазайсан хүүг түшиж, өөрөө ард нь орсон юм. 504 дугаартай унаач хүүг Баттөгөлдөр гэдэг.
Хоёр биенийгээ хараад л өмөлзөх аав хүү хоёр
Бас нэгэн чухал үйл явдлын гол баатрууд бол Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, Цэргийн арслан Ганзоригийн Жамбалдорж, түүний хүү Ж.Дарханбаатар нар байлаа. 57 минутын турш Улсын арслан Ц.Содномдоржтой барилдаж харамсалтайгаар өвдөг шороодсоны дараа аав хүүгийн нандин хайрыг харуулсан бичлэг олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байна.
Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүү
Шүдлэн насны морьдын уралдаанд хар үрээгээ түрүүлгэсэн Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүү наадамчин олны хайр хүндэтгэлийг хамгийн их хүлээгээд байгаа билээ.
Анх морь бариачийн алдааны улмаас түүний уясан хүлгийг аман хүзүүнд орсон хэмээн тооцсон ч дараа өдөр нь Хурдан морины салбар хороо энэ асуудлаар хуралдаж, түрүү магнайд хурдалсан хэмээн үзсэн юм.
Гоё наадам боллоо. Жамбалдорж арслан харамсалтай байлаа. Аав хүү 2 хайр шүү. 504 мундаг хүү. Улаанхүү наадмын чимэг байлаа
Энэ жилийн наадам үнэхээр сайхан боллоо
Наадмын нээлт маш гоё найруулгатай сайхан байлаа. Зохион байгуулсан болон оролцсон бүх хүмүүст баярлалаа.Бүх юмыг харлуулж өөлж байдаг хүмүүст таалагдахгүй юм байж л байгаа. Миний хувьд маш их таалагдсан