“Солонгон ааштын увидас” гэх өвөрмөц нэртэй хоолны нэвтрүүлгээ хүргэж эхлэх болсон Х.Ананда цахим орчинд тун ч алдартай нэгэн.
Хэдэн цаг ч болж байсан найз залуудаа өөрийн гараар ямар ч төрлийн хоолыг маш амттай хийж өгдөг гэх Ананда загвар зохион бүтээгч мэргэжилтэй ч хоол хийх дуртай гэнэ. Тиймээс хобби, хоол хийх ур чадвараа ашиглан хоолны нэвтрүүлэг бэлтгэхээр зорьжээ.
Түүний энэ сонирхол, мэдрэмж нь дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран амьдрах болсноос олон нийтэд улам танил болж, сошиал хэрэглэгчид ч түүний хоолны нэвтрүүлгийг сонирхон хүлээх болсон юм.
Тэгвэл Х.Ананда өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах зүйлсийг бичсэн байна.
“Өөрийнхөө бүсгүйг гундаачихаад гунхаж яваа бүсгүй рүү хандрана гэдэг арчаагүй эрийн шинж. Хайр гэдэг чинь хэр ихийг өгч байгаадаа бус байгаа жоохон зүйлээ хүртэл чамд хэрхэн зориулж байгаагаар хэмжигддэг юм. Би үрэгдээд дуусах мөнгөний төлөө биш үнэрлээд үнсэх үрийнхээ төлөө амьдарч яваа эх хүн!
Урам хугарахгүй байх хамгийн сайн арга бол хэнээс ч юу ч хүлээхгүй байх. Чадамжтай, чансаатай, чадварлаг бүсгүй бай” гэжээ.