Их хоол идсэний дараа эсвэл халуун өдөр хүйтэн кола уух юутай ч зүйрлэшгүй сайхан. Гэхдээ колаг зөвхөн ууж хэрэглэх бус өөрөөр ашиглаж болдог гэдгийг та мэдэх үү? Та бүхэндээ колаг ашиглаж болох зургаан аргыг сонирхуулахаар бэлтгэлээ. Одооноос колаг зөвхөн уух биш, ашигтай байдлаар хэрэглэж байгаарай.
1. Бялуу хийх
Та шоколадтай бялуу хийхдээ кола ашиглаж болно. Энэ нь бялууг тань илүү чийглэг болоод амттай болгоно. Та багахан колаг бялууны гурилаа зуурахдаа нэмж хийгээрэй. Ингэхэд л хангалттай.
2. Ургамлыг ургуулж, хортон шавьжийг устгана
Цонхон дээр байгаа цэцэг ургамлаа ургуулахдаа колаг ашиглаарай. Кола нь ургамлын хөрсөнд нуугдсан хортон шавьжийг устгаж, үзэсгэлэнтэй, өндөр ургахад туслах болно. Та колаг шүршигч саванд хийж, цэцэг рүүгээ цацаарай.
3. Зэв арилгана
Зэвэрсэн эдлэл, хэрэгсэлээ буцаад хэвийн өнгөнд нь аваачихын тулд кола ашиглаарай. Та стакантай коланд зэвэрсэн зүйлээ хийж орхиорой. Хэдэн цагийн дараа коланаас авч арчихад хангалттай.
4. Суултуур цэвэрлэх
Суултуураа хэрхэн цэвэрлэнээ хэмээн толгойгоо гашилгаж сууна уу? Тэгвэл одооноос үүнд санаа зовох хэрэггүй юм. Суултуурдаа их хэмжээний кола хийж, 30 минутын дараа угаагаарай. Бүх бохирдол арилж, яг л шинэ мэт гялалзаж, таныг гайхшруулах болно.
5. Толбо арилгах
Зөрүүд толбыг кола номхотгож чадна. Толботой хэсэгт багахан кола дусааж, норгоорой. 10 минутын дараа хувцсаа угаалгын машинд хийж, энгийн үед угаадаг шигээ угаагаарай. Ингээд л болоо.
6. Өмдөнд наалдсан бохь арилгах
Өмдөн дээр тань бохь наалдсан уу? Үүнийг кола шийдвэрлэж чадна. Тухайн хэсэгтээ кола дусааж норгоорой. Дараа нь шүдний сойзоор үрж авна.
Uneheer gaihamshigtai😍😍