in

Зөв, ГоёЗөв, Гоё

Таныг таагүй нөхцөл байдлаас ямар ч асуудалгүй гаргах 10 арга

Амьдрал үргэлж шулуун замаар явахгүй. Хүн бүрт ямар нэгэн саад бэрхшээл тохиолдож, жаргал зовлон, баяр гуниг ээлжилдэг шүү дээ. Тэгвэл таны жаргалтай хормыг үгүй хийж, багагүй сандаргаж орхидог зарим нэг асуудлыг хялбархан шийдэж болох юм. Өнөөдөр та бүхэндээ онцгойлон таагүй үеийг төвөггүйхэн давах аргуудыг хуваалцаж байна.

1. Хувцасны цахилгаан гацах

Хэрэв таны хувцасны цахилгаан гацсан бол санаагаа чилээх шаардлагагүй. Харандаагаар цахилгаанаа хэсэг үрэхэд л хангалттай. Одоо харин цахилгаандаад үзээрэй.

2. Цээж хөлрөх

Дасгал хөдөлгөөн хийх үед цээжин хэсэг хөлөрч, хувцас муухай болгох гээд байдаг. Тэгвэл та өдөр тутмын ариун цэврийн хэрэгслийг хөхний даруулгандаа тогтоон хэрэглэж болох юм. Энэ нь таны хөлсийг шингээж, асуудлыг шийднэ.

3. Леггинс өмсөхөд үүсдэг асуудал

Леггинс өмсөхөөр дотуур хувцас харагдаад үнэхээр онцгүй байдаг. Тэгвэл одооноос эхлэн хуучин шилэн трикогоо хайчилж, шорт болгоод дотуур нь өмсөж байгаарай.

4. Амны таагүй үнэр

Хэрэв таны ойр шүдний оо сойз байхгүй, дээрээс нь амнаас тань таагүй үнэр гараад байвал, кофены үр зажилж болно. Энэ нь таны амны эвгүй үнэрийг дарна.

5. Чийгтэй гутал

Чийгтэй гутлаа хурдан хатаахын тулд муурны элс ашиглаарай. Муурны элснээс авч оймсонд хийгээд, үүнийг гутлан дотроо байрлуул. Энэ бол гутлыг хурдан хатаах төгс арга шүү.

6. Шар шүд

Гадилны тусламжтайгаар шар шүднээс салж чадна. Шүдээ гадилны хальсны дотор хэсгээр сайтар үрээд, 10-15 минут байлгаарай.

7. Хальтирдаг гутал

Хэрэв таны гутал хальтирдаг бол зүлгүүр ашиглаарай. Гутлын улыг зүлгүүрээр тойрог чиглэлээр үрээд үзээрэй. Танд тус болох болно.

8. Хөлсний толбо

Суганы хөлснөөс болж, суга харлах асуудал үүсдэг. Үүнийг шийдвэрлэхэд танд төмс тус болно. Төмсийг хальсалж, үүгээр сугаа үрээрэй. Дараа нь төмсөө сугандаа хавчуулж хэсэг байлгаад, усаар угаана.

9. Хувцсанд наалдсан бохь

Хувцсандаа бохь наасан бол скоч, наалддаг тууз ашиглаад үзээрэй. Энэ нь бохийг өөртөө нааж аван, хувцаснаас салгах учиртай.

10. Хуруунд гацсан бөгж

Хуруунд бөгж гацсан тохиолдолд гараа дээш нь өргөөд хэсэг байлгаарай. Ингэж цусны урсгалыг доош чиглүүлснээр, хуруу нарийсдаг.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.