in

Хуучин цамцандаа бяцхан засвар хийгээд орчин үеийн, загварлаг цамцтай болох арга

Эмэгтэй хүн бүрт өмсөхөө больсон цамц гэж байдаг. Хаяж ч болдоггүй, өмсөж ч болдоггүй хоцрогдсон загвартай цамцандаа бяцхан засвар хийгээд л, орчин үеийн, шинэлэг загвартай цамцтай болж чадна. Одоо хамтдаа хэрхэн цамцандаа засвар хийх зөвлөгөөтэй танилцъя.

Битүү захтай цамцыг задгай энгэртэй болгох

Танд эхлээд товч, зүү утас, хайч, үсний боолт болон даавуу хэрэг болно.

Цамцныхаа гол хэсгээс тэгшхэн хайчилна. Цааш нь хэрхэн оёх талаар зурганаас тодорхой хараарай.

Энгийн цамцыг чамин болгох арга

Танд зүү утас, чимэглэлүүд хэрэг болно.

Цамцаа голоор нь тэгшхэн хайчилж бэлтгэнэ.

Хайчилсан хоёр талаа дотогш нугалж оёно.

Одоо өөрийн сонгосон гоёл чимэглэлээ өөрийн дураар загвар гарган, оёорой.

Ингээд л болох юм. Цамцаа хаях гэж яарахын оронд өөрийн уран сэтгэмжээр цэвэрхэн засч янзлаарай. Энэ нь таны эдийн засагт томоохон хэмнэлт болох төдийгүй олон зүйлсийг сурч мэдэн, цаашдын амьдралд ч мөн ашиг тустай байх болно.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.